Нууц мэдээллийн уурхай

Хойд болон Өмнөд Солонгосын тэргүүн ХАТАГТАЙ нарын тусгай уулзалтаас ...

Нийтэлсэн: 2018-04-29 13:27:23

ДейлиМэйл –д мэдээлснээр хуваагдсал Солонгосын удирдагчид ганцаарчилан уулзсанаас гадна тэргүн хатагтай нар нь тусгайлан уулзсан байна. Ийнхүү олон нийт хоёр орны тэргүүн хатагтай Ли Соль Чжу болон Ким Жонсук нарын тухай ихийг мэдэж авах боломж гарсан байна. Удирдагч нарын уулзалтын эхнээс хоёр тэргүүн хатагтай  дотно мэндчилж бие биендээ их найрсаг хандаж инээмсэглэж байсан.

Өмнөдийн тэргүүн хатагтай нь Хойдын Ли Соль Чжугаас бараг 20 орчим насаар эгч гэнэ.  Харин Хойдын тэргүүн хатагтайг 28-32 насных гэжээ.

Хүлээж авч байгаа орны эзэгтэйн хувьд Өмнөдийн тэргүүн хатагтай Хойдын зочноо уйдаахгүйг хичээж байв.  Хоёр орны удирдагчид хүндэтгэлийн зоог барих үед тэргүүн хатагтай нар хөтлөлцөн явжээ.

Өмнөдийн тэргүүн хатагтай нэлээд хөөрсөн баярласан байдалтай байсан гэнэ. Энэ нь түүний урлагийн хүний нүүрэмгий зантай холбоотой агаад залуудаа дуурийн нэртэй дуучин байжээ.

Хойдын тэргүүн хатагтай ч  гэсэн их удирдагчийн таалалд нийцэхээсээ залуучуудын улстөрийн хамтлагт гоцлол дуучнаар ажиллаж байсан гэнэ. Бүхий л байдлаас харахад хоёр тэргүүн хатагтай бие биенээ ихэд хүндэлж байсан.  Урлагийн хүний хувьд Өмнөдийн тэргүүн хатагтай нь сэтгэл хөдлөл ихтэй, сэтгэлээ хөдлөлөө нуудаггүй нээлттэй эмэгтэй гэнэ.

Харин Хойдын тэргүүн хатагтай нэлээд бие барьсан шинжтэй байжээ.

Хэдий хаалттай орны удирдагчийн гэргий ч франц дизайнерийн урласан цүнх барьсан болохыг хэвлэлийнхэн анзаарчээ. Баярлаж буйгаа нуугаагүй Өмнөдийн тэргүүн хатагтай салах ёс гүйцэтгэхдээ тэвэрсэн байна.

Энэхүү уулзалтын дараа Хойд Солонгосын албан ёсны хэвлэлд  удирдагчийнхаа гэргийг анх удаагаа “тэргүүн хатагтай” гэж мэдээлсэн байна.

Өмнө нь “нөхөр Ли Соль Чжу” гэж бичдэг байжээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших