Амиа хорлогчийн зүрхийг СУУЛГУУЛСАН хүн амиа хорлож үхсэн түүхээс ...
Нийтэлсэн: 2018-04-28 03:41:30
1995 оны 3-р сарын 16-нд 33 настай англи эр Терри Коттл угаалгын өрөөндөө толгойдоо буудаж амиа хорлосон. Эхнэр Шерилийнхээ гар дээр үхсэн түүний сүүлчийн үг нь “туслаач би үхэж байна” гэсэн байсан. Эрүүл саруул биетэй ид дунд насны түүний амиа хорлох болсон шалтгааныг тогтоож чадаагүй. Бэлэвсэн эхнэр нь талийгаачийн эрхтнийг донорт ашиглахыг зөвшөөрсөн тул зүрх, бөөр, элэг зэргийг нь тусламж зайлшгүй шаардлагатай хүмүүсд шилжүүлэн суулгасан. Талийгаачийн зүрхийг 57 настай Сонни Грэм гэдэг хижээл эрд шилжүүлэн суулгасан агаад бие нь хурдан сайжирчээ. Эмнэлгээс гарсаны дараа талийгаачийн эхнэр Шерилд баярласнаа илэрхийлсэн захидал бичсэн байна. Жилийн дараа өөрийн биеэр ирж ахин баярласнаа хэлээд бэлэвсэн эмэгтэйг оройн хоолонд урьжээ. Удалгүй тэдний хооронд дотно харьцаа үүсэж 2001 онд нэг гэрт орж улмаар гурван жилийн дараа гэрлэжээ.
Тэд аз жаргалтай амьдарч байсан боловч 2008 оны 3-р сарын 19-нд Сонни үл мэдэгдэх шалтгаанаар мөн л угаалгын өрөөндөө толгойдоо бууджээ. Тэрээр бас л түргэн тусламж ирэхээс өмнө эхнэрийнхээ гар дээр "би ингээд үхлээ, туслаач" гэж шивнэсээр бурхан болсон. Хоёрын хоёр нөхөр нь амиа хорлож үхсэнд цагдаа Шерилийг сэжиглэж шалгасан ч бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх нотлох баримт олоогүй. Тухайн үед нөхрүүд нь амиа хорлох болсон шалтгаан нь хараал шүглэсэн зүрх эсвэл хар өвөрт эхнэрээс нь болсон хэмээн хэвлэлээр шуугиж байсан.
НУУЦ.мн