Охиныг нь бүтэн жил ДОРОМЖИЛСОН хүүг зодсон аав цахимын баатар болжээ /бичлэг/
Нийтэлсэн: 2018-04-28 02:03:07
Энэ сарын 29-нд олон нийтэд цацагдах нэрт хөтлөгч Элизабет Хейзийн "60 Minutes Australia" шоу нэвтрүүлгийн ээлжит дугаарын тухай мэдээлэл Австрали даяар шуугиан тарьж байна. Брисбэн хотын 53 настай гал сөнөөгч Марка Бладен охиныг нь хичээлийн бүтэн жил шахуу элдвээр шоолж доромжилж бусдын элэг доог болгон бах таваа хангасан ангийх нь хүүг багалзуурдаж зодсон хэргээр шүүхээр яллагдсан юм.
Сүүлийн үед тус улсад сургуулийн сурагчид бие биенийгээ элдвээр ялгаварлан гадуурхах дээрэлхэх доромжилох бүр зодох нь ихэссэн гэнэ. Сургууль дээрхи дэглэлт зодуур, ялгаварлан агадуурхалтаас болж амиа хорлох хүүхдийн тоо ч өсжээ. Ийм ч учраас сургуулийн “атаман” нартай хэрхэн тэмцэх нь эцэг эхчүүдийн санааг зовоосон асуудал болсон төдийгүй энэ хэрэг дээр олон ээж нар гал сөнөөгч аавыг дэмжиж байгаа аж. Өнгөрсөн 3-р сард 15 настай охин нь Маркад ангийнхаа хөвгүүний талаар гомдол мэдүүлжээ. Тэр хөвгүүн охиныг нь элдвээр шоолж доромжилж янз бүрийн нэр хоч өгсөөр ирсэн гэнэ. Охин нь өсгөлүүн том биетэй агаад бага зэрэг үсэрхэг аж.
-Намайг Горилл, Кинг-Конг гэж хочилж шоолдог. Зул сараар надад сахлын хөөс бэлэглэж хүүхдүүдийн өмнө ичигвэртэй байдалд оруулсан-
Марк учрыг нь олохоор хөвгүүнтэй спортын талбайд уулзжээ.
-Би зүгээр л түүнтэй ярилцах гэсэн. Гэтэл тэр над руу илт шоолж басамжилсан байдалтайгаар инээж хөхөрсөн-
Хөвгүүний энэхүү илт доромжилсон үл тоосон байдал Маркын уурыг хүргэжээ. Тэрээр биеэ барьж чадалгүй хүү рүү дайрч багалзуурдсан байна.
Найз нар нь бичлэг хийжээ. Насанд хүрсэн хүчирхэг эр хүүг цохиж газар унаган хөлнөөс нь чирч гулдаржээ.
Хүү зодуулж хөх няц болсон байна.
3-р сарын эцсээр энэ хэргийн шүүх хурал болж Маркыг мянган доллароор торгож зодуулсан хүүд 500 долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан. Тэрээр шүүх хурлыны дараа хүү болон эцэг эхээс нь уучлал гуйжээ.
-Би хийсэн хэрэгтээ гэмшиж бас ичиж байгаагаа хэлсэн. Бие барьж чадаагүй юм. Тэгээд ч нударга асуудлыг шийдэх арга биш-
Гэхдээ охиноо өмөөрч сургуулийн атаманыг хашраасан аав тэр дороо л олон нийтийн баатар болжээ. Түүнийг ялангуяа ээж нар түүнийг дэмжиж байгааг нэвтрүүлэг бэлдсэн хөтлөгч мэдээлжээ.
-Лиз Хэйе ...60 минут ... Эсэргүүцэж байгаа эцэг эх тун цөөхөн л байгаа. Би энэ аавын гарыг дуртайяа атгахсан. Нөхөр маань ч бас ингэх байсан-
-Би эсэргүүцээд байгаа эцэг эхчүүдийг ойлгохгүй байна. Миний бодож байгаагаар энэ аав бүхнийг зөв хийсэн-
-Нэг бяцхан тэнэг хүү охиныг маань дарамтлаад дараа нь намайг шоолж хөхөрвөл би ч гэсэн цохих байсан. Би хүчирхийллийг таашаадаггүй ч хүч хэрэглэгсэдэд өөрсдөд нь хэрэглэхийг дэмждэг. Миний хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүг ч ингэж дээрэлхэж байсан-
-Би энэ аавд баяр хүргэж байна. Охиноо хамгаалсан нь сайн байна. Тэр муухай хорон хүүг сайн хашраасан байна-
НУУЦ.мн
одоо манай тэнэгүүд хүнийн хүүхэд зодож тэнэгтэх юм байна л даа. уг нь монголчууд хүүхэд нохойгоо өмөөрсөн айл айлтай айл явдаггүй л гэж ярьдаг юм.