Хахууль өгсөн “гаалийн” Ш.Адьшаагийн “УЛААНБААТАР МЕД” эмнэлгийн талаархи шинжээчдийн дүгнэлтээс ...
Нийтэлсэн: 2018-04-25 00:18:29
.jpg)
ЭМСЯ-ны сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдсон бас нэг томоохон албан тушаалтан нь яамны ТНБД Г.Ганчимэг юм. Тэрээр “гаалийн” хэмээн алдаршсан Ш.Адьшаагийн “Улаанбаатар мед” эмнэлэгт хахуулиар магадлан итгэмжлэл гаргаж өгсөн хэрэгт буруутгагдсан. Экс ТНБД авлигаль авсанаа хүлээгээгүй бол “гаалийн” Ш.Адьшаа хэргээ хүлээсэн. Тухайн үед тус эмнэлэг нь байгуулагдаад удаагүй агаад тогтвртой үйл ажиллагаагаа явуулаад хоёр буюу түүнээс дээш жил болсоны дараа магадлан итгэмжлэлд орно гэсэн журмын заалтыг хангахгүй байсан тул эхний хүсэлтийг нь яам буцаажээ. Магадлан итгэмжлэл авах нь нэр хүндийн хэргээс гадна ЭМД-ын сангаас санхүүжилт авах эрх нээгддэг гэдгээрээ хувийн эмнэлгүүдэд ач холбогдолтой байдаг. Ингээд Ш.Адьшаа хурдавчлуулахаар шийдэж таван сая төгрөг гаргажээ. Мөнгөө өгсөний дараа “Улаанбаатар мед” эмнэлэг нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг хэмээн дахин магадлан итгэмжлэлд орох хүсэлт гаргажээ. Магадлан итгэмжлэлийн зөвлөл хүсэлтийг хүлээн аваад эмнэлэгт зургаан хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж ажиллуулах шийдвэр гаргасан байна. Ингээд Дариймаагаар ахлуулсан Оюунчимэг, Оюунцэцэг, Нармандах, Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй комисс очиж шалгажээ. Комиссын зорилго нь “Улаанбаатар мед” эмнэлэг Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэхээр өндөр, шинэ технологийн тоног төхөөрөмж, эмчилгээ, оношлогоо нэвтрүүлсэн эсэхийг тогтоох байжээ. Шинжээч Ч.Цэцэгмаа нь “...Улаанбаатар мед” эмнэлэг нь ерөнхийдөө сайн биш, муу биш дундаж, гадаадад явж эмчлүүлэх өвчинг Монголд эмчилэхээр болчихсон байна гэхээр онцгой зүйл байгаагүй...” гэжээ. Шинжээч Г.Оюунчимэг нь “...Миний шалгасан хэсэгт онцлог зүйл ажиглагдаагүй. Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчин эмгэг эмчлэхээр шинэ содон зүйл байгаагүй ...” гэсэн байна. Гэсэн ч яамны магадлан итгэмжлэх зөвлөл “Улаанбаатар мед” эмнэлэгт нэг жилийн хугацаатай магадлан итгэмжлэл өгчээ. Хахуулиар магадлан итгэмжлэл гаргуулсан хэрэг дэгдэх үед тус эмнэлэгт мөрдөн байцаагчийн тогтоолоор ахин шинжээч томилж ажиллуулжээ. Тус багт МХЕГ-ын эрүүл мэндийн байцаагч нар орсон байна. Шинжээчид “...Бид нар өөрсдийн тусгай мэдлэгийнхээ хүрээнд мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу дүгнэлт гаргасан. ... Улаанбаатар мед эмнэлэгийн “Ультралайн” аппарат нь цахилгаан соронзон орны энергийг дулааны энерги болгож хувирган хүний биед хаана дулааны энерги дутагдаж байна түүнийг оношлон тухайн газарт дулааны энергийг нөхөж өгөх зарчмаар ажилладаг физик эмчилгээний аппарат юм. Энэ төрлийн аппарат Монголд зөндөө байгаа...”, “... Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад орсон тийм өвчнийг эмчлэнэ гэсэн танилцуулга судалгаа “Улаанбаатар мед” эмнэлэгт байхгүй байсан...” гэжээ. Харин “гаалийн” Ш.Адьшаа нь “ ... Улаанбаатар мед эмнэлэг тусгай зөвшөөрөл аваад 2 жил болоогүй байсан. Би өөрөө бизнес хийж байгаа хүний хувьд магадлан итгэмжлэл хурдан гарах нь цаг хугацааны хувьд надад ашигтай байсан.., Би өөрөө гэм буруутай гэдгээ ойлголоо. Би Эрүүгийн хуулийн 269.1 гэсэн хээл хахууль өгсөн гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. “Улаанбаатар мед” эмнэлгийн магадлан итгэмжлэлийн асуудлыг бүтээх зорилгоор хариуцсан хүнд нь “хурдан шийдээрэй” гэж хэлээд 5.000.000 төгрөгийг өгсөн. Миний хувьд гэм буруугийн асуудалтай ямар нэг маргаан байхгүй. Иймд миний хэргийг Өршөөлийн хуульд хамруулж шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргаснаар Өршөөлийн хуульд хамрагджээ. "Гаалийн" Ш.Адьшаа нь "Улаанбаатар мед" эмнэлгийн толгой компани болох "Сити Инержи" -гийн ТУЗ-ийн даргаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. Ерөнхийлөгчид эрүүл мэндийн бус салбараар л "зөвлөдөг" байгаасай гэж зальбирья.
НУУЦ.мн

Сайн ухвал илүү их булхай гарна даа. Сайд байсан нөхөр ч холбогдох магадлалтай асуудал байна.
iim adi*** metiin hun torohtei***nuud tor luu dairahaar yaj ene uls eh oron hogjih uym be