Нууц мэдээллийн уурхай

12-той хүү аавынхаа зээлийн карт, эмээгийнхээ паспортоор Бали аралд 4 хоног ТАНСАГЛАЖЭЭ

Нийтэлсэн: 2018-04-23 13:21:04

Current Affair –д мэдээлснээр “Гэртээ ганцаараа” кинонд гардагийн эсрэг үйл явдал Австралид болжээ. Сидней хотын Дрю гэдэг 12 настай ээждээ Бали аралд амрах хүсэлтэйгээ хэлэхэд мэдээж огтхон ч хүлээж авсангүй.

Ингээд хүү өөрөө санаачлагыг авч аавынхаа зээлийн карт, эмээгийнхээ гадаад паспортыг хулгайлж  бэлджээ. Дараа нь интернэтээс насанд хүрээгүй хүн асран хамгаалагчгүйгээр нисэж болох нисэх компанийг хайсаар болж Индонезийн Денпасар хот хүртэл нисэх нислэгийн тийз захилсан байна. Тийзний төлбөрийг зээлийн картаар хийжээ. Мөн эмээгийнхээ нэрээр зочид буудалд өрөө захиалжээ. Нисэх тийзээ авсаны дараа иргэний үнэмлэх/Австралид хүүхдийг төрөнгүүт шууд өгдөг/, сурлагын дэвтрээ аваад хичээлдээ явлаа гэж гараад аялалдаа морджээ. Тооцоолсоны дагуу Сиднейн нисэх буудлаас онгоцондоо маш амархан суужээ.


-Хэн ч юу ч надаас асуугаагүй. Би иргэний үнэмлэхээ үзүүлсэн. Бас сургуулийн сурагч гэдгээ батлахын тулд сурлагын дэвтрээ харуулаад л онгоцонд суучихсан-
Индонезийн Денпасар хотод ирээд буудалдаа буух гэхэд л багахан хүндрэл гарчээ. Зочид буудлынхан 12 настай австрали хүүг насанд хүрсэн хүнгүйгээр эмээгийх нь нэр дээр захиалсан өрөөнд оруулахгүй гэжээ. Гэсэн ч хүү эгч тун дахгүй араас нь ирнэ, эмээ ч ирнэ гэж ятгаж итгүүлсээр өрөөндөө орж чаджээ.

Зочид буудлынхан дараа нь ирж шалгана гэсэн ч удалгүй  ганцаараа яваа хүүгийн тухай таг мартсан байна. Ингээд хүү дөрвөн одтой зочид буудалд тансаглаж гарчээ. Хүүгээ алга болсоныг  ээж нь мэдэж газар сайгүй хайсан ч олсонгүй. Удалгүй эмээгийнх нь гадаад паспорт алга болсоныг мэдээд л хүүгээ гадаад явсаныг тааварлаж мэджээ.
-Би цочролд орж бүр хэсэг зуур бие маань муудсан-
Ингээд хүүгээ хаана байгааг олж мэдэн араас нь очиж авах хүртэл Дрю дөрвөн өдөр дураараа дургисан байжээ.
-Тэр дөрвөн өдөр ёстой янзтай байсан. Би адал явдал хүсэж байсан тэрийгээ ч авсан-
Өдгөө хүүгийн эцэг эх нисэх компани, хил гаалийн ажилтнуудын эсрэг зарга үүсгээд байгаа гэнэ.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших