Хүүгийнхээ оршуулган дээр ИНЭЭМСЭГЛЭЖ буй ээж цахимын шүүмжлэл өртжээ
Нийтэлсэн: 2018-04-23 03:17:53
Флорида мужийн Зария Жексон гэдэг 17 настай залуухан ээж өдгөө цахимын од болжээ. Түүний аз дутахад удтал хүсэн хүлээсэн хүүхэд нь амьгүй төржээ.
-Би орилж хашгираагүй, зүгээр л хүн болох заяагүй байсан хүүгээ тэврээд чимээгүйхэн уйлж хэвтсэн-
Тэр үед л өөрийгөө маш ганцаардсан гэж үзээд гунигт үеийнхээ зургийг цахимд оруулжээ. Гэхдээ хүүхдээ алдсан эхийн инээмсэглэж буй нь олны анхааралд шууд өртсөн.
Тэдгээрээс талийгаач хүүгийнхээ оршуулгын үеэр авсных нь дэргэд инээмсэглэн зогсож буй зураг нь бүр ч хүмүүсд таалагдаагүй байна.
-Хүү минь бурхан болсон ч би ээж хэвээрээ байна. Хүүхэд нь амьгүй төрөх ямар хэцүү байдгийг хүмүүс мэдэж аваг хэмээн энэ зургуудыг оруулсан-
Эдгээр зургуудын дараа цахим хэрэглэгчид түүнийг ёс зүйгүй, өрөвдөх харамсах сэтгэлгүй хэмээн шүүмжилжээ. Харин бүсгүй эдгээр шүүмжлэлийг огт ойлгохгүй байгаа мэдэгджээ.
-Би ердөө л болсон явдлыг хүмүүсд бодитойгоор нь харуулж бас хүүгээ дурсан санах гэж зургуудаа оруулсан. Хэдий миний хүү амьгүй төрсөн ч бусад хүүхдийн адил зургаа олон нийтэд харуулах эрхтэй-
Тэрээр одоо ч өөрийгөө зөв зүйл хийсэн гэдэгт итгэлтэй яваа гэнэ.
НУУЦ.мн
iim byzar yumuudiig byy tabiachee!!Mongol hyn setgehyi ondoo byzar nygeliig nydeereech yzehiig hysesgyi ee!!
iim byzar yumuudiig byy tabiachee!!Mongol hyn setgehyi ondoo byzar nygeliig nydeereech yzehiig hysesgyi ee!!