Г.Шийлэгдамба О.Даваасүрэн нар нь 160 мянган долларыг “ЗЭЭЛ” хэмээн ам нэгтэй мэдүүлжээ
Нийтэлсэн: 2018-04-23 00:00:35
.jpg)
Манайд илэрсэн баригдсан бүхий л авлигалын хэргийн мөнгө зээл болж хувирдаг “жамтай”. Тэр ёсоор ч ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын авлигал авсан, “Метронетворкс” компаний Э.Гантулга, О.Даваасүрэн нарын хээл хахуульд өгсөн 160 мянган доллар нь бас л “зээл” болж хувирсан. Энэ мөнгө нь тухайн үеийн ханшаар 318 сая төгрөгт хүрч байсан. Сайд асан Г.Шийлэгдамбын “төрийн хар хүний” ёсоор мэдүүлсэн мэдүүлгээр аав Ганхуяг нь 1994 оноос аялал жуулчлалын бизнес нээж энэ нь гэр бүлийнх нь бизнес болжээ. Ирээдүйн сайд маань анхны ажлын гараагаа аавынхаа жуулчны баазад зөөгчөөр эхэлж байсан уярам түүхтэй гэнэ. О.Даваасүрэн нь аавых нь бараг л хуурай хүүхэд нь аж. маань өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Хуурай хүүхэд нь 2003 онд Ганхуяг гуайгаас 80 мянган доллар зээлжээ. Энэ мөнгөө өгч чадалгүй явсаар 2015 онд сайдын аав Элсэн тасархай руу явж байгаад осолд оржээ. Хуурай хүүхэд нь эмнэлэг дээр ирэхэд Г.Шийлэгдамба “та ааваас авсан мөнгөө өг, аавыг ийм байдалтай байна, машинаа засуулмаар” байн хэмээн тэд бараг л муудалцсан гэнэ. Ингээд О.Даваасүрэн нь зээлсэн мөнгөө ЭМС-ны хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд” төсөлд туслан гүйцэтгэгчээр шалгарах нь тодорхой болсон “Метронетворкс” компаний урьдчилгаа санхүүжилтээс өгөхөөр захирал Э.Гантулгатайгаа ярьж тохирчээ. Захирал сайдад мөнгө өгөхөд тун “дурамжхан” байсан гэнэ. Эхний санхүүжилтээс 50 мянган доллар аваад 40 мянгыг нь сайдад өгчээ. Энэ үед сайд МАХН-ын санхүүжилтэнд зориулан өмнө авсан 80 мянган доллартай тэнцүү хэмжээний мөнгө зээлүүлэхийг хүсжээ. Сайдын хүсэлтийг биелүүлэхийн тулд дээрээ ахин захиралтайгаа яриад дараагийн санхүүжилтээс 120 мянган доллар авахаар болжээ. Энэ мөнгөө аваад сайдын аавд өгөх гэхэд Хужиртад байсан, дүү Шийлэгбат нь хөдөө байж таарсан тул өрөө хурдан дарахын тулд сайд руу яриад яаман дээр нь очсон байна. О.Даваасүрэн нь авлигалын мөнгө бус харин өрөө өгч байгаа тул бодож саналгүй сайдын албан өрөөнд мөнгөө аваачиж өгсөн хэмээн “шударгаар” мэдүүлсэн байна. Тэрээр 18,9 сая долларын өртөгтэй “Цахим эрүүл мэнд” төслийн туслан гүйцэтгэгчид “Метронетворкс”-ыг шалгаруулах ажлыг хөөцөлдөж байхдаа компаний менежер гэж явдаг байжээ. Төслийг хариуцаж байсан ЭМСЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нь “Метронэтворкс”-ын захирал Гантулга, менежер Даваасүрэн гэх хүмүүс надтай төслийн талаар олон удаа уулзсан гэжээ. Компаний арыг даадаг лам Азжаргалын мэдүүлсэнээр Даваасүрэн нь бүх мэдээллийг авч Гантулгыг “тэнд очиж тийм хүнтэй уулз, тэнд албан бичгээ өг” гэх зэргээр зааварчлага өгдөг байсан гэнэ. Э.Гантулга нь энэ төсөлд орохын тулд “Метронэтворкс” компанийг Д.Сонинбилэгээс 200 сая төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийж өөрийн нэр дээр шилжүүлжээ. Хуучин захирал нь зарсан компанийхаа офисоор ороход зүс таних болсон Даваасүрэн гэдэг хүн сууж харагддаг, Гантулга ч энэ хүнээр бүх ажлаа хөөцөлдүүлж байгаа гэж ярьжээ. Хэргийн явцад “Метронэтворкс” –ыг төслийн туслан гүйцэтгэгчээр ЭМСЯ тодруулсан, ерөнхий гүйцэтгэгч Хятадын “Хуавей Технологи” шалгаруулсан талаар маргасан. Огт мэдэхгүй компани орж ирсэнийг анх гадарласан хүн нь “Геганет”-ын захирал байжээ. Тэрээр өрсөлдөгчөө судалж үзэхэд эмнэлэгийн программ хангамж боловсруулж байгаагүй туршлагагүй байсан агаад “Хуавэй технологи” компаний Монгол дахь төлөөлөгчийн дарга Эрдэнэхүү нь “сайд Г.Шийлэгдамбын компани тул дээрээс хүчиндэж оруулж ирж байгаа юм” гэж ам алджээ. Ингээд захирал Г.Шийлэгдамба дээр “манай компани эмнэлэгийн программ хангамжийг 8 жил хийсэн. Энэ хөдөлмөрөө энгийн чадваргүй компанид дээрэмдүүлмээргүй байна” гэж бухимдан ороход бантсан сайд яам хамаагүй гээд Стратеги төлөвлөлтийн газрын дарга Оюунхандыг дуудан “Цахим эрүүл мэнд” төслийн талаар танилцуулга хийлгэж уснаас хуурай гарах гэжээ. Гэтэл газрын дарга нь гадны хүний дэргэд ярих ярихгүй зүйл яриад баллаж тавьжээ. Тэрээр туслан гүйцэтгэгч компани шалгарсан, гэрээ байгуулах шатанд явж байгаа гээд “Хуавэй технологи” компаниас танай яамны санал болгосны дагуу бид туслан гүйцэтгэгчийг шалгаруулсан гэсэн бичиг ирсэн гэхэд сайд ихэд сандарчээ. Тэр дор нь манай яам шалгаруулаагүй, наад бичгээ солиул гэж хатуу үүрэгдээд гаргасан байна. Үнэндээ тэр үед “Хуавэй технологи”-оос “Танай Эрүүл мэнд, спортын яамнаас ирүүлсэн бичгийг үндэслэн “Метронэтворкс” ХХК-нийг шалгаруулсан тул баталгаажуулж өгнө үү” гэсэн албан бичиг аль хэдийн ирчихсэн байжээ. Хятад компани яамны хэлсэн болгоныг хийхгүй бол долоон жил сунжирсан төсөл дахиад хойшлогдоно гэсэн айдастай байжээ.
NUUTS.mn
