Итали эр өвөөгөөсөө ГУРВАН тэрбум лир бэлнээр өвлөж автал ...
Нийтэлсэн: 2018-04-22 01:26:05
Il Corriere della Sera –д мэдээлснээр Луижи гэдэг банкны ажилтан гэнэт маш их баяжих шахжээ. Түүний өвөө нь олон жил барилгын жизнес эрхэлсэн агаад маш их хөрөнгө хураасан гэдгийг тэрээр мэддэг байжээ. Өвөө нь амьдрлын сүүлчийн жилүүдээ Швейцарийн Лугано хотод өнгөрөөсөн байна. Луижи өвөөгөө нас дээр гарсан хойно ч байнгийн холбоотой байсан хуруу дарам цөөхөн хамаатных нь нэг байжээ. Өвөө нь Ром хотод гэрт нь хэдэнтээ айлчилан ирсэн агаад өв залгамжлагчаараа тодруулах нь бараг тодорхой болоод байсан.
-Би түүний эрэгтэй талын цорын ганц үр удам нь байлаа. Аав ээж маань 1993 нас барсанаас хойш би өвөөтэйгөө их ойр дотно байсан-
2017 оны сүүлээр өвөө нь бурхан болжээ. Үлдээсэн гэрээслэлдээ ач хүүгээ цорын ганц өв залгамлагчаар бичжээ.
-Өвөө маань надад хоёр ч байр, хоёр ч хадгаламж, барилгын хэд хэдэн компаний хувьцаагаа үлдсээсэн. Өвөөгийн Лугано дахь байранд очиж үзэх үед санаанд оромгүй зүйл олсон. Нэг өрөөнийх нь сейфнээс нь гурван тэрбум лир бэлнээр гарч ирсэн-
Мөнгийг 100 мянгатаас 500 мянгатын дэвсгэртээр багцлан боосон байжээ.
-Би жинхэнэ цочролд орсон. Тоолоход их цаг хүч орсон. Тоолж дуусахад 2 тэрбум 950 сая лир бэлнээр байсан-
Тэрээр маш баярласан ч тэр дороо маш их гутарч шаналж бүр өвөөдөө гомдсон гэнэ. Учир нь 2002 онд Итали нь еврог албан ёсны мөнгөн тэмдэгтээр авсан. Төв банк нь иргэддээ хуучин мөнгөө шинээр солиулах 10 жилийн хугацаа зааж өгсөн нь 2012 онд дууссан аж. Тухайн үед нэг еврог 1936 лирээр сольж байсан. Энэ ханшаар тооцоход 2,9 тэрум лир нь бараг 600 мянган евро хүрэх байжээ. Гэтэл өвөө нь яагаад ч мөнгөө солиулаагүй агаад сейфэн дэх 2,9 тэрбум лирээ зүгээр л мартсан байх магадлалтай гэнэ.
-Тэр их лир одоо ямар ч үнэ цэнэгүй болсон байлаа. Өвөө хуулийн хугацаанд мөнгөө солиулалгүй хадгалж байсны учрыг ёстой мэдэх юм алга-
Тэрээр Төвбанкдаа мөнгөө солиулах хүсэлт гаргасан ч хүлээж авсангүй. Гэсэн ч бууж өгөлгүй өмгөөлөгч хөлслөн шүүхэд зарга мэдүүлжээ.
-Би хэдийгээр боломжтой хөрөнгө орлоготой ч хагас сая евротой боломжоо алдах нь ухаангүй явдал юм. Ер нь ч зарчмын асуудал. Хэдийгээр би биш өвөө маань хөдөлмөрлөж хураасан ч гэсэн хаях нь тэнэг хэрэг болно. Тэгээд ч мартамхай хөгшин хүнээс болж тэр их мөнгө дэмий үрэгдэх ёсгүй-
Тэрээр солиулсан мөнгөнийхээ багагүй хувийг буяны ажилд хандивлана хэмээн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурджээ. Хэрвээ шүүхэд ялж чадвал 2,9 тэрбум лирийнхээ 70 хувийг еврогоор солиулах найдвар байгаа гэнэ.
NUUTS.mn