Нууц мэдээллийн уурхай

Найз залуу руугаа буцлам халуун ус цацаж СЕКСГҮЙГЭЭР 9 сар явуулж шийтгэдэг бүсгүйг баривчилжээ

Нийтэлсэн: 2018-04-20 02:27:15

Сан-д мэдээлснээр 22 настай Жордан Уорд гэдэг энэ англи бүсгүйг харсан хэн ч энхрий ялдам гэх ч энэхүү хөөрхөн царайны цаана жинхэнэ тарчлаан зовоогч тамлагч нуугдаж байжээ. Түүнд Алекс Скилт гэдэг найз залуугаа сүүлийн таван жилийн турш тамлан зовоож хүч хэрэглэсэн хэргээр долоон жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ.

Залуу хос 2012 онд танилцсан агаад бүсгүй тэр дороо хамт амьдрахыг шаарджээ. Ингээд Бэдфордир гүнлэгийн Стюартбю гэдэг хотод нэг гэрт оржээ. Хамтын амьдралын эхний өдрөөс эхлэн бүсгүй залууг өөрийн хяналтандаа оруулж өчүүхэн төдий зөрчихөд л хатуугаар шийтгэдэг болжээ.
-Эхлээд чимхэж нударч зөөлөн алгаддаг байсан. Сүүлдээ цохилт нь чангарч улайтал, хөх няц болтол улайж хавдтал цохидог болсон-
Найз бүсгүйнхээ давамгай байдалд шууд захирагдсан залуу эхлээд үүнийг нь хайрын илрэл хэмээн бодож төөрч будилж байжээ. Гэтэл хайр нь улам харгис хатуу маягаар илрэх болжээ.

Бүсгүй Алексийг найз нартайгаа харьцахыг нь хориглож  фэйсбүүк дэх хаягийг нь өөрөө эрхлэн хөтлөх болжээ. Найз залуугийнхаа профайль дахь хуучин зургийг сольж өөрт таалагдсан зургийг нь оруулжээ. Ингээд найз залуугийнхаа өмнөөс пост оруулж найз нартай нь хэрэлдэж муудалцаж эхэлсэн байна. Бүр хөөрхий Алексийг аав ээжтэй нь уулзуулахгүй хорьж цагдаж  гарчээ. Утсаар ярих, гадагшаа гарах үед заавал зөвшөөрөл авдаг. Энэхүү таван жилийн дотор залуу өөрөө сонгож өөртөө нэг ч хувцас аваагүй гэнэ. Бүхнийг найз хүүхэн нь сонгож шийдэж өмсүүлдэг байжээ. Гадагшаа гарахдаа сонгосон хувцсыг нь өмсөөгүй бол галзууртлаа уурладаг.
-Гараараа цохидог байснаа сүүлдээ юмаар зоддог болсон. Гарт нь өртдөг хамгийн ойрын зүйл бол ундааны сав, лонх аяга гэх мэтээр зүйл. Түүгээрээ намайг цохидог чулууддаг-
Энэ хугацаанд Алекс гадуур хооллохдоо нэг ч удаа өөрөө хоолоо сонгож захиалаагүй гэнэ. Мөн кино ч адил. Бүхнийг найз хүүхэн нь өмнөөс нь сонгож шийдэж байжээ.


-Дараа нь хэтрээд хайч хутга барьж над руу дайрах болсон. Буцалсан халуун ус олон удаа над руу цацаж байсан-
Хутга хайчинд зүсүүлж халуун усанд шалз түлэгдээд байхад хүртэл эмнэлэг дуудаж өгдөггүй байжээ.  Өчүүхэн зүйлээр шалтаглаж өө хайж хоолыг нь хасаж шийтгэнэ. Мөн сексийг шийтгэлийг нэг хэлбэр болгон хэрэглэдэг байжээ. 2016 оны турш шийтгэл хэмээн есөн сарын турш өөртөй нь секс хийхийг хорьж өөр өрөөнд шалан дээр гудас тавьж  унтуулжээ. Хөөрхий залуу энэ мэт тамлалыг таван жил тэсвэрлэжээ.

Одоогоос есөн сарын өмнө буюу 2017 оны 9-р сард хөрш нь ээлжит удаагаа буцалсан халуун ус цацуулсан Алексийн орилох дууг сонсоод цагдаа дуудсанаар энэ хэрэг илэрчээ. Цагдаа нарыг ирэхэд хөөрхий залуугийн гарын хуруу нь бараг тайрах хэмжээнд очтолоо түлэгдсэн байжээ. Мөн нуруу цээж нь шарх сорвиор дүүрсэн байсан гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 5
  1. zochin /64.119.20.196/ 2018-04-20 18:34:36

    Bvcgvi xvn bish Chingec xaan yumaa...

  2. маанаг Zochind /103.9.88.210/ 2018-04-20 21:16:53

    энэ маанаг сэтгэгдэл бичигч юун чингис хаан маан болоод явчиваа

  3. Ich /109.41.128.91/ 2018-04-20 21:28:47

    Aldarmaag n gadaad nz huuhen ni l bna DAG

  4. зочин /112.72.15.198/ 2018-04-21 20:05:25

    чингис хааныг муулдаг хэн бэ чингис хаан авгайгаа түлсэн зодсон явдал байхгүй дайсаныхаа охинийг хүртэл төрийн хоёрдугаар зэргийн хатан болгосон

  5. зочин /112.72.15.198/ 2018-04-21 20:05:26

    чингис хааныг муулдаг хэн бэ чингис хаан авгайгаа түлсэн зодсон явдал байхгүй дайсаныхаа охинийг хүртэл төрийн хоёрдугаар зэргийн хатан болгосон

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших