Нууц мэдээллийн уурхай

250 мянган доллароор насаараа үнэгүй нисэх ТИЙЗ авсан эр “American Airlines”-ийг 21 сая доллароор “шатаасан” түүх ...

Нийтэлсэн: 2018-04-19 13:29:16

News.com-д мэдээлснээр Нью-Йоркын Манхэттэны банкир Стив Ротштейн нь 1987 онд “ American Airlines” нисэх компаний бүх насаараа үнэгүй зорчих бизнес-ангилалын алтан тийзийг 250 мянган доллароор худалдаж авчээ. Тэрнээс хойш банкир нийтдээ 21 сая долларын үнэ татсан 10 мянган удаагийн нислэг үйлдэж  авиа компанийг айхтар алдагдалд орууожээ. Банкир тийзээ төөрөлдсөн хамаатан саднуудыг уулзуулах, Лувр үзэх гэсэн уран зургийн хорхойтон, Ромын Пап ламд мөргөх гэсэн мөргөлчид гээд боломжит бүхий л аргаар буян үйлдэх маягаар ашиглуулж иржээ. Түүний хүүхдүүд нь дэлхийгээр тойрон аялжээ. Хүү нь дэлхийн томоохон хотуудад болдог спортын том тоглолтуудыг тасралтгүй үздэг байжээ. Швейцарьд сурдаг охин нь долоо хоног бүрийн сүүлээр гэртээ ирдэг байсан гэнэ. Өөрөө ч байнга аялдаг байсан тул “American Airlines”-ийн захирлуудтай тааралдсаар бүр танилцжээ.
-Надад нисэх нь маш амархан байлаа. Ердөө захиалга өгөөд л дуртай рейсээрээ нисдэг байсан-
2004 онд банкир Канадын Шинэ Шотланд муж, Америкийн Мэн, Лондон, Лос-Анжелос, Денвер хот гээд нийтдээ 18 удаа нисжээ. Маймид нисэж ирээд байхад нь уулзалт нь нэг өдрөөр хойшлоход тэр хооронд амжаад Венесуэлийн нийслэл Каракас хотод очоод ирж байжээ. Ердөө “Geoff’s” гэдэг алдартай сэндвичийг нь идэхийн тулд нисээд Род-Айландын Провиденс хотод очоод ирж байжээ.
-Хагас сайнд төлөвлөсөн ажил байхгүй байхаар нь өглөө нь нисээд л Детройтод очиж түрээсийн машин аваад Онтарио хот орж өдрийн хоол идээд далимд нь 50-100 доллароор канадын бэлэг дурсгалын зүйл аваад буцаад нисэж оройн хоолны өмнө гэртээ ирж байлаа-
Мөн хүмүүсд байнга ашиглуулдаг байжээ.
-Нэг удаа шалихгүй зорилгоор нисэх гэж очтол нислэгээсээ хоцорсон эмэгтэйтэй таарсан. Тэрээр гэрт нь хүүхдүүд нь хүлээж байгаа гээд тэр хавиар уйлан дуугарч яваад байхаар нь өөрийнхөө нэрээр нисгэчихсэн-
Энэ мэт буяны ажиллагаа нь л хэтэрсэн тул “American Airlines” түүний тийзийг хүчингүй болгожээ. Бүр ээлжит туслалцаагаа үзүүлж байхад нь цуцалсан тул банкир тун эвгүй байдалд орсон гэнэ. Дээр нь нисэх компани түүнийг хууран мэхлэх үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгасан тул цочролд оржээ.
-Би гэртээ ирээд хэд хоног гаралгүй хэвтсэн. Насаараа үнэгүй зорчих тийз авснаасаа хойш би нисэх хоббитой болчихсон байсан. Нислэг миний амьдрал болсон байсан тул харин ч нисэх компани намайг хуурсан мэт санагдаж уур хүрч байсан-
“American Airlines”-ын гаргасан тооцоогоор Стив Ротштейн нь үнэгүй зорчих тийз авсанаасаа хойш өөрөө болон өөрийн нэрээр :
-10 мянган удаагийн нислэг үйлдэж
-10 мянган миль нисэж,
-Англи 500 удаа,
-Австрали 70 удаа,
-Япон 120 удаа гэх зэргээр 21 сая долларын өртөгтэй нислэг үйлдсэн байжээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших