Сергей гэх оросын ХУУРАЙ мөнгөн усыг зарах гээд баригдсан сэргэлэн монголчууд хэн бэ ...
Нийтэлсэн: 2018-04-19 02:49:16

Химийн хорт бодис болох мөнгөн усыг онц аюултай хэлбэр болох хуурай байдлаар нь хятадуудад зарах гээд баригджээ. Мөнгөн ус нь хуурай хэлбэрээр байгаа тохиолдолд ууршиж хүний уураг тархи, үр удамд нөлөөлөх аюултай байдаг тул хурааж авсан цагдаа нар хүртэл тагийг нь онгойлгож зүрхлээгүй байна. Энэ хэрэгт Мөнхгэрэлт, Энхтүвшин болон Энхтайван гэдэг эмэгтэй холбогджээ. Барааны эзэн нь Мөнхгэрэлт гэх агаад түүнээс Сергей гэх орос хятадуудад зарж өгөхийг гуйсан байна. Ингээд мөнгө ус авдаг хүнийг таньдаг гэх Энхтайван луу залгажээ. Энхтайван нь паараа гэх .Энхтүвшинтэй яриад тэрээр Эрдэнэбаатар, Золхүү нарт мөнгөн усны талаар хэлсэн байна. Ингээд нэгэн хятадтай цэнгэлдэхийн хажуугийн “Хурд”-ын байрны хажууд уулзжээ. Орой нь хятадууд мөнгөн усаа үзэж харж байж авна гэсэн тул Улаанбаатар банкны хажууд уулзахаар болзжээ. Энд зарах болон худалдан авах талынхан бүгд цугларахад нь отож байсан цагдаа нар барьж авчээ. Нэгжлэгээр машинаас "Red Mercury Formula Purity Net Weight Date Rm20/20 Sbz.07Hg2, 99.99 1.0kg" гэсэн бичиглэлтэй төмөр савтай хуурай мөнгөн yc гэх нунтаг бодис олджээ. Барааны жинхэнэ эзэн болох Сергей гэдэг оросыг олоогүй байна.
НУУЦ.мн

Oilgogdohd tun berh bichjee chaavaas