Төрсөн хүүдээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй мэдүүлгээсээ БУЦЖЭЭ
Нийтэлсэн: 2018-04-19 02:03:03
(8).jpg)
Ийм итгэмээргүй явдал Баянзүрх дүүргийн 9-j хорооны Шар хадны задгайд болжээ. Хохирогч эмэгтэй У.С нь мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... үүрээр 03:00 цагийн үед хүү Б.Б нь гэртээ согтуу ирсэн байсан. Миний бие нь хоёр охины хамтаар орон дээр унтаж байтал гэнэт миний өмдийг тайлж бэлгийн ажил хийж эхэлсэн. Би нөхрийгөө байна гэж бодоод чи чинь одоо яаж харьцаж байгаа юм гээд түлхтэл нөхөр биш өөр хүн байхаар нь түлхээд босч очоод гэрэл асаатал манай хүү Б нь саарал подволктой, өмдөө шувталсан, гуталтайгаа зогсож байсан. Ингээд чи яаж байгаа юм бэ, төрсөн эхийгээ хүчиндэж байгаа юм бэ гэж хэлтэл авгай минь яваад шинжлүүлэхгүй гээд миний нүд рүү гараараа шууд цохиж авахаар нь чи яаж байгаа юм бэ гэхэд нүүр рүү мангасдаж түлхтэл би нуруугаараа унасан...” гэж мэдүүлжээ. Тухайн үед нөхөр нь хашаандаа машиндаа унтаж байжээ. Тэрээр “ ... 03 цагийн үед хашаан дотроо машиндаа байтал охин хүрч ирээд агаа, ээж хоёр зодолдоод байна гэж хэлэхээр нь очтол тэр хоёр хэрэлдээд зогсож байсан. Энэ үед Б эхнэрийн шанаа руу гараараа цохиход шүд нь хугарч унасан. Мөн мангасдаж унагаахыг нь би харсан...” гэх мэдүүлжээ. Мөрдөн байцаалтын шатанд ээж нь хүчиндүүлсэн гэх мэдүүлгээсээ буцсан тул хүүг нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шийтгэжээ. Хүү нь 23 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй аж.
НУУЦ.мн

Монголчууд мал болсон ба
Bi yu unshchihwaa.setguulchid arai hudlaa ym bichee yu.arai ugui bailgui dee.herwee unen bol iim ymnuudiig shuud tsaaz***