Нууц мэдээллийн уурхай

60 тэрбумын хохирогч БАЙЖ болзошгүй экс төмөр замчны гомдлоос ...

Нийтэлсэн: 2018-04-18 23:30:56

Оны өмнөхөн УБТЗ-аас хууль бусаар халагдсан иргэд эрх ашгаа хамгаалах түр хороо байгуулаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан. Тэд "УБТЗ ХХН-ийн замын дарга Д. Жигжиднямаа 2016 оны 10-р сарын 3-нд ажил хүлээж авсан цагаасаа хойш бүтцийн өөрчлөлт, сахилга хариуцлага шалгалт нэрийн дор Монгол Улсын хуулийг зөрчин олон зуун ажиллагсдын ажлын байрыг өөрчлөн албан тушаал бууруулах, ажлаас халах, тэтгэвэрт хүчээр гарган оронд нь МАН-ын бодлогын нэрийн дор өөрийн танил тал, улс төрч, бизнес бүлэглэлийн чадваргүй, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг ажилд авч урьд өмнө нийгэмлэгт хэзээ ч тохиолдож байгаагүй боловсон хүний том завхралыг үүсгэн ажиллаж байна” гэсэн. Одоогийн байдлаар хөдөлмөрийн маргаантай, шүүхээр шийдвэрлүүлсэн, шийдвэрлэх шатандаа яваа 56 хохирогч байгаа аж. Хууль бусаар халагдсан ажилтнууд дээрх завхралд ЗТХ-ийн дэд сайд, УБТЗ ХХН-ийн ерөнхий хорооны дэд дарга Б.Цогтгэрэлтэй салшгүй холбоотой гээд “дэд сайд Б.Цогтгэрэл нь ерөнхий хорооны дэд даргын албан тушаалаа ашиглан тус байгууллагын дотоод ажилд хэт оролцон өөрийн найз болсон эрүүгийн элементийг /Монгол улсын шүүхээр 2 удаа таслуулж, ялтай байх хугацаа нь дуусаагүй/ болон УБТЗ-д олон сая төгрөгний хохирол учруулсан хамаатан садангаа өндөр албан тушаалд томилуулж, төрийн албан тушаалтны нэр хүнд, ёс зүйг унагааж, Д.Жигжиднямаагийн алдаа дутагдлыг засах, зогсоох бус эсрэгээр хөхүүлэн дэмжиж ажиллаж байна” гэсэн. Ийнхүү халагдсан ажлтнуудын тэмцэл хурцадсан тул өдгөө далд зохион байгуулалттай хэлбэр лүү шилжсэн гэнэ. Ингэхдээ мэргэжлийн шалгалтанд зориуд унагаадаг болсон төмөр замын вагон үзэгчээр 16 жил тасралтгүй ажилласан  Ю.У гомдол гаргажээ. Тэрээр вагон ашиглалтын депогийн “Ерөө” техник үйлчилгээний газарт вагон үзэгч 4 дүгээр зэрэгтэйгээр ажиллаж байсан. Төмөр замын даргын А-55 тушаалаар гал тэрэгний хөдөлгөөнтэй шууд болон шууд бус холбоотой ажилтнуудаас мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг жил бүр авдаг. Ю.У нь энэ шалгалтыг өмнө нь бүрэн хангалттай өгч иржээ. Харин 2017 оны шалгалтанд тэрээр “унасан” байна.  2017 оны 5-р сарын 28-ны өдөр “Ерөө” техник үйлчилгээний газарт явагдсан хаврын техникийн шалгалтаар хангалтгүй үнэлгээ үзүүлсэн гэж дүгнэсэн учир Дархан өртөөнд 14 хоногийн дараа буюу мөн оны 6 дугаар сарын 14-ний өдөр давтан шалгалтыг өгсөн боловч мөн хангалтгүй үнэлгээ авчээ. Ингээд вагон ашиглалтын депогийн дарга н.Наранбат намайг маргааш нь буюу 15-ны өдөр Улаанбаатар хотод шалгалт өг гэхээр нь дахин шалгалт өгсэн ч тэнцээгүй тул шалгалтын дүн 54 хувьд хүрээгүй гэж хөдөлмөрийн гэрээг нь цуцалжээ. Ажлаасаа халагдсан иргэн уг хэргийг зохион байгуулалттай, өөрийг нь зориуд шалгалтанд унагасан хэмээн үзэж байгаа аж. Түүний  ажиллаж байсан ажлын байранд “Ерөө” өртөөгийн Техник үйлчилгээний газрын дарга А.О-ын дүү болох Б.Б жинхэлж оржээ. Даргын дүү нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан н.Т-ын оронд ажиллаж байгаад тухайн хүн нь ажилдаа эргэж орох гэхэд “чи нэг cap хүлээчих, миний асуудал шийдэгдэж би жинхлэх гэж байгаа, бүр болохгүй бол чамд нэг сарын чинь цалинг хувиасаа өгч байя” гээд өгсөн тухай гомдол гаргаж дурджээ. Энэ нь түүнийг аль хэдийн ажлаас нь халахаар тохирсоныг нотлох нэг баталгаа гэжээ. Түвшин тогтоох шалгалт нь бичгийн хэсэг, ярилцлага гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд шалгалтын 15 оноо нь л тест буюу компьютероор үнэлэгддэг бусад 85 оноо нь ур чадвар болон ярилцлагаар авагддаг. Ярилцлагаар авах үед өөрийн үзэмжээр үнэлэх өргөн боломжтой байдаг.  Гэтэл шалгалтын комиссын н.Баяр..., н.Баяр... гэх гишүүд нь шалгалт авахдаа гомдол гаргагчийг хэл амаар доромжилж, загнаж, “хэл ам хийж явахаар шалгалтаа сайн өг, ер нь танаас шалгалт авах албагүй, унагааж ч болно” гэсэн агуулгатай зүйл хэлж сэтгэл санааны цохилт хямралд оруулсан гэнэ. Энэ бас л зохион байгуулалттай ажиллагааны нэг илрэл хэмээн баталжээ.
 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших