С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т ахин дуудагджээ
.jpg)
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булган өмгөөлөгчийн хамт өнөөдөр ТЕГ-т мэдүүлэг өгчээ. Түүнээс юуны учир ТЕГ-т ирэх болсныг нь тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Түүний өмгөөлөгч Ц.Гүенбаатар хэлэхдээ "Бараг хоёр жилийн өмнө нууцын материалд гарын үсэг зурсан. Тийм учраас юу ч ярьж болохгүй. Боломжгүй. Хэрвээ ярих байсан бол аль хоёр жилийн өмнө л ярих юмаа ярих байсан. Сая нотлох баримтуудтай холбоотой нууцыг задалж болохгүй гэсэн баталгаан дээр зурсан гарын үсгээ баталгаажуулсан. Та бүхэн асуух зүйлээ Тагнуулынхнаас асуу” гэлээ.
НУУЦ.мн
