Төрийн банк, Э.Сүрэн нарт холбогдох шүүх хуралд "Жаст"-ын Ш.Батхүү ГЭРЧЭЭР оролцлоо
Нийтэлсэн: 2018-04-18 01:59:26
.jpg)
“Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэхтэй Төрийн банкинд холбогдох шүүх хурал өчигдөр 14.00 цагаас Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлж, орой 19.00 цагийн үед шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ. Шүүгчид шийдвэрээ танилцуулж, Төрийн банкнаас гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй байх шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, Эдуард Сүрэнгийн Ш.Батхүүд зээлүүлсэн 51 тэрбум 596 сая төгрөгийг Төрийн банк төлөх шийдвэрийг гаргасан байна. 2010 онд “Алтжин” компанийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгээс Ш.Батхүү 32,8 сая ам.долларын зээл авахдаа одоогийн Төрийн банк буюу тухайн үед Хадгаламж банкийг батлан даагч болгох гэрээ хийсэн гэдэг юм. Харин “Жаст” групп дампуурч, Хадгаламж банкийг төрд шилжүүлснээс 3 сарын дараа Э.Сүрэн Ш.Батхүүд зээлүүлсэн гэх 32,8 сая ам.доллар буюу 51 тэрбум 596 сая төгрөгөө Төрийн банкнаас нэхэмжилсэн билээ. Харин Төрийн банкны удирдлагуудын зүгээс тухайн үед Хадгаламж банк зээлд баталгаа гаргах эрхгүй байсан учир зээлийн гэрээг хуурамчаар бүрдүүлсэн байх үндэслэлтэй талаар мэдээлж байв. Тиймээс зээлийн гэрээ үнэн эсэхийг тодруулж тайлбар авахаар Ш.Батхүүг шүүх хуралд оролцуулсан.
НУУЦ.мн
