Нууц мэдээллийн уурхай

Ц.Магалжав: “Гацуурт” компанийн хөлсөлсөн 40 ЗАЛУУ Бөхийн өргөөний хаалгыг эвдсэн

Нийтэлсэн: 2018-04-18 01:41:13

2018 оны дөрөвдүгээр сарын 14-нд Бөхийн өргөөний гадна 100 орчим залуус цуглан эмх замбараагүй байдал үүсгэж, сүх, лантуу ашиглан хаалгыг нь эвдсэн хэрэг гарсан билээ. Энэ талаарх дуудлага мэдээлэл Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст 19 цагийн орчимд ирсэн бөгөөд тус дүүргийн жижүүрийн бүрэлдэхүүн хэрэг гарсан газарт очиж цугларсан хүмүүсийг тарааж, шалгалтын ажиллагааг хийж эхэлсэн. Энэ үйл явдлын дараа Улсын начин Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зодож, биед нь гэмтэл учруулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан. Тодруулбал, Бөхийн өргөөг хамгаалалтад авч хэнийг ч дотогш нэвтрүүлээгүй үед УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг Бөхийн өргөөн доторх цоожтой өрөөнд сууж байхад Улсын начин Б.Одхүү 10 гаруй залуусын хамт өрөөг цөм өшиглөн орж бүлэглэн зодсон. Тиймээс УИХ-ын гишүүн А.Сүхбат шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгохоор болсон бөгөөд уг асуудлыг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Улсын заан Ц.Магалжаваас дараах тодруулгыг авлаа.

-Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагуудын дунд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар товч тайлбар өгөхгүй юу?

-Дөнгөж сая би өөр хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгсөн. Нэг өгүүлбэрээр хэлэхэд хэцүү асуудал үүсээд байна.

-А.Сүхбат аваргын биед халдсан гэх асуудалд ямар хариулт өгөх вэ?

-А.Сүхбат аваргын биед халдсан асуудал огт байхгүй.

-Бөхийн өргөөний гадна хамгаалалт авсан асуудлыг Р.Нямдорж даргатай холбон тайлбарлаад байгаа. Хамгаалалтад авсан үндэслэл нь юу вэ?

-“Гацуурт” компанийн хөлсөлсөн хамгаалалтын албаны 40 гаруй залуус дөрөвдүгээр  сарын 14-ний өдөр 18 цагийн орчимд Бөхийн өргөөний хаалгыг эвдлэн сүйтгэсэн. Энэ чинь өөрөө асуудлын гол юм шүү дээ. Ийм зүйл болохоос сэргийлээд хамгаалах гэж үзсэн, мөн цагдаагийн байгууллагад хэлсэн. Энэ явдлын дараа цагдаагийн байгууллага хамгаалалтад авлаа. Мөн прокурорын байгууллагаас хяналт тавьж үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоогоод байна. Ийм л асуудал болсон.

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хаана байгаа вэ, энэ асуудлын талаар ямар байр суурьтай байгаа бол?

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ одоогоор Хэнтий аймагт ажиллаж байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. зочин /49.0.191.250/ 2018-04-19 18:22:27

    Энэ Чинбат одоо больмоор юмаа

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших