Нууц мэдээллийн уурхай

Баянзүрх дүүргийн иргэн эхнэртэйгээ муудалцаад уурандаа гэртээ ГАЛ ТАВЬЖЭЭ

Нийтэлсэн: 2018-04-18 01:08:08

Өнгөрөгч Баасан гарагт "Шинэ Монгол" сургуулийн ойролцоо буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 67 дугаар байрны 5 давхрын мансард шатсан хэрэг гарсан билээ. Дуудлагын дагуу гал унтраах хоёр ангийн зургаан машин ирсэн ч хоёр машин л орж, үлдсэн нь орж чадалгүй, гацаанд орсон гэдэг. Хэдийгээр галыг унтраасан ч галд өртсөн айлд нэлээн хохирол учирчээ. Гал гарах шалтгаан нь гэр бүлийн залуу хос хоорондоо маргалдаж, нөхөр нь орныхоо бүтээлгүүдийг бөөгнүүлэн шатааж, гал тавьсан байна. Тэрхүү мансарданд хоёр айл амьдардаг бөгөөд гал тавьсан гэр бүлийн өөдөөс харсан хаалганд 60 орчим насны мөн эхнэр, нөхөр амьдардаг ажээ. Настай эмэгтэй хэлэхдээ "Дөрөвдүгээр сарын 12-нд манай хадам хүнд хагалгаанд ороод манай нөхөр III эмнэлэг дээр ээжийгээ сахин хонож, би гэртээ ганцаар хоносон юм. Өглөө нь эмнэлгийн хэддээ хоол цай бэлдэхээр эртлэн боссон юм. Тэр өдөр 07.00 цагт боссон. Хоол цайгаа хийгээд байж байтал гэнэт утаа үнэртэж, ажиглах зуур л их хэмжээний утаа хаалгаар орж ирж байсан. Хаалгаа онгойлготол бөөн хар утаа өөдөөс нөмөрсөн. V давхарт хоёрхон айл байдаг юм. Айлаас утаа гарч байсан. Буцаж ороод цүнхээ авч, орны даавуугаар толгойгоо боогоод, гутлаа углаад гарч гүйсэн. Санд мэнд гарч иртэл манай айлын хоёр маргалдаад зогсож байсан. Залуу хүмүүс байдаг юм. Эрэгтэй нь “Би гал тавьсан. Хэлсэндээ хүрч чадаж байгаа биз дээ” гэхийг нь сонсоод би “Та нар өөрсдөө гал тавьсан юм уу? Яаж байгаа юм бэ?” гэсэн. Эхнэр нь “Манай нөхөр гал тавьчлаа” гэхэд нь би “Яаж тэр вэ?” гэсэн. Эхнэр нь “Цагаан хэрэглэлээ овоолж байгаад шатаасан” хэмээн "News" агетлагийн сурвалжлагад өгүүлжээ.

Тус хэргийг одоо Баянзүрхийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших