Нууц мэдээллийн уурхай

Зөвлөлтийн тусгай алба генерал Власовыг хөнөөх гэж дайны турш бүтэлгүйдсэн түүхээс ...

Нийтэлсэн: 2018-04-18 00:06:57

Улаан цэргийн цохилтын 2-р армийн командлагч генерал Андрей Власов Германы талд бууж өгсөнийг Сталин болон Москва маш эмзэгээр хүлээн авч том аюулд тооцсон. Урвасан генерал германчуудын байгуулсан Оросын чөлөөлөх армийн командлагч болсон нь аюулыг улам ч ихэсгэж байв. Гэхдээ Сталин Власовоос бус харин түүний урвалтаас болж Улаан армийн дээд удирдлага барьц алдаж сандарч, гуйвж дайвах явдал гарсан мэтээр германчууд суртал нэвтрүүлэг хийж байгаагаас илүү их болгоомжилж байжээ. Дайны турш Зөвлөлтийн тусгай алба нь Власовыг устгах гэж олонтоо бүтэлгүйджээ.


                                                                                               Хэрээ
Цохилтын 2-р арми бүслэгдэж бут цохигдоны дараа Власов 1942 оны 7-р сарын 12-нд германчуудад бууж өгсөн. Тэрээр германчуудын байгуулсан Оросыг чөлөөлөх хороог тэргүүлж мөн Оросын чөлөөлөх армийн командлагчаар томилогдсон. Ажлаа авсан даруйдаа олзны цэргүүдийн лагериэр явж олзлогдсон цэргүүдийг өөрийн жишээг дагахыг уриалж эхэлсэн.  Германы суртал нэвтрүүлэгчид ч үүнийг нь өргөн сурталчилж гарав. Ингээд Кремлээс урвагчийг устгах тушаал иржээ. Чекистүүд түүнд “Хэрээ” гэдэг нэр өгчээ. Хэрээг устгаснаар герамнчуудын талд орогсодыг үзэл санааны удирдагчгүй болгож бутаргахаас гадна тэдний бүтэц зохион байгуулалтыг сарниулна хэмээн тооцжээ.
 

                                                                                Жиленков холбоо тогтоосонгүй
“Смерш” бүлэг хамгийн эхэнд Власовын тойрон хүрээлэгчдээс элсүүлэх төлөвлөгөө гаргажээ. Ингээд Оросыг чөлөөлөх хорооны суртал нэвтрүүлгийг хариуцсан бригадын генерал Георгий Жиленковыг сонгож түүнтэй ажиллахаар болжээ  Энэ ажлаар хошууч Лев Корчагины удирдсан тусгай бүлгийг Псков хотын орчимд онгоцоор буулгажээ. Тусгай бүлгийн даргад Москвад хоригдож байсан Жиленковын эхнэрийн бичсэн захидал явсан. Энэ захидлаар дамжуулан гэр бүлийг нь барьцаалах замаар өөрийн талд татан оруулахаар төлөвлөжээ.  Тусгай бүлгийнхэн Жиленковыг “боловсруулах” ажлыг бүтэн жил шахам хийсэн ч ажиллагаа эцсийн эцэст бүтэл гүйджээ. Жиленков холбоо тогтоохыг хүсээгүй тул 1944 онд түүнд эчнээгээр цаазаар авах ял оноожээ. Харин ийм ялыг 1943 онд Власовд оноосон.
                                            

                                                                                          Аалзны тор
Эхний ажиллагаа бүтэлгүйдсэний дараа Смерш Власовын явж болох очиж болох хотуудад өөрийн гэх тагнуулын сүлжээг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Смоленск хотод зөвхөн Хэрээг устгах үүрэгтэй 22 хүнтэй нууц бүлэг байгуулсан байна.  Эзлэгдсэнн Беларусь даяар ийм аалзны сүлжээг өргөнөөр байгуулсан. Зөвхөн Минск хотод нийтдээ 37 хүнтэй дөрвөн ч бүлэг байгуулагджээ. Баруун Беларусьд 55 хүнтэй бүлэг ажиллаж байв. Нийт бүлгүүд Хэрээний явах зам маршрутыг гаргах, байрлалыг нь тогтоох хамгаалалтын албыг нь судлах, өөрийн талын хүнээ оруулах эсвэл элсүүлж авах ажиллагаа явуулж байсан. 1943 он гэхэд нийтдээ 200 гаруй тусгай бэлтгэгдсэн нууц ажилтан Хэрээний анд оролцож байжээ.
 

                                                                                      Урвагчийг дэлбэл
Устгах хамгийн боломжит арга нь Хэрээг ирэх үед нь байшин барилгатай хамт дэлбэлэх төлөвлөгөө байжээ. 1943 оны 5-р сард Баруун фронтын тагнуулын албаныхан Хэрээг  Могилев хотын Первомайской гэдэг эдлэнд хэд хоног амрана гэсэн мэдээлэл авчээ. Тэр даруй хошууч Александр Одинцовын удирдсан бүлэг очиж эдлэнг бүрэн минажүүлсэн ч Хэрээ ирсэнгүй. Дараа нь Смоленск хотын Орос ардын дуу бүжгийн театрд орон нутгийн сэхээтнүүдийн өмнө үг хэлнэ гэсэн мэдээлэл иржээ. Театрыг мөн л дэлбэлэхээр  бэлдсэн ч хотод ирсэн Хэрээ уулзалтаа цуцлаад явжээ. Хэрээний араас зөвхөн эзлэгдсэн нутаг дэвсгэрт ангуулчилж байсангүй. Герман болон бусад Европын орнуудад ч нууц ажилтан илгээж байжээ. Смершийн тусгай ажилтан хошууч С. Капустин Германы талд урвасан офицерийн дүрээр Хэрээний ойрын шадар хошууч-генерал Василий Малышкинтай холбоо тогтоожээ. Хошууч итгэлийг нь олж хүрээлэлд нь нэвтрээд обьектыг боломжит аргаар устгах үүрэг хүлээсэн. Даалгавар биелүүлэх эцсийн хугацааг 1943 оны сүүл гэж заажээ. Гэсэн ч Гестапо С. Капустиныг илрүүлж бууджээ.
         

                                                                                Богданов үүрэг биелүүлсэнгүй
1943 оны 6-р сард Смерш бүр 1941 онд германчуудын талд орсон бригадын командлагч Михайл Богдановыг “боловсруулж” чаджээ. Түүний өмнө Хэрээг устгаад өөрөө оронд нь Оросыг чөлөөлөх армийн командлалыг авах үүрэг тавьжээ.  Хэрээг хордуулж алахаар хор өгсөн ч Богданов хувийн гал тогоонд нь нэвтэрч чадахгүй байна гэж шалтагласаар энэ төлөвлөгөө баларчээ. Тэгээд ч Хэрээтэй сүүлийн 20 жил хамт ажиллаж ирсэн бригадын командлагч дотнын найзаа хөнөөж чадахгүй гэдгийг Смерш тооцсонгүй. Дайны дараа Богдановыг эх орноосоо урвасан бус харин байлдааны тушаал биелүүлээгүй хэмээн буудан хороосон.
                   

                                                                                          Дайны дараа л ...
Ийнхүү дайны турш Смерш нь №1 урвагчийг устгах Сталины тушаалыг биелүүлж чадаагүй байна. 1945 онд Прага хотын ойролцоо Оросын чөлөөлх армийн үлдэгдэл бууж өгсөний дараа Власов англичуудын эзэлсэн Германы нутагт нуугдах гэсэн ч илэрч зугтжээ. Зугтаж явахдаа Чехийн Поьзен хотын дэргэд Зөвлөлтийн тагнуулыханд баригдсан. 1946 оны 7-р сарын эцсээр ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны шийдвэрээр цаазар авах ял оноожээ. 8-р сарын 1-нд дүүжлээд чандарлаж чандрыг нь Донской гэдэг хийдийн туурь луу цацжээ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших