Нууц мэдээллийн уурхай

Хүүд нь хаягдсандаа хорсохдоо 60 настай ЭЭЖИЙГ нь хордуулж хөнөөжээ

Нийтэлсэн: 2018-04-17 07:42:00

Mirror-д мэдээлснээр 23 настай Кейтлин Конли гэдэг бүсгүй Адам Йодер гэдэг залуутай 2011 оноос хойш болзжээ. Тэдний харилцаа улам гүнзгийрч найз нөхөд нь гэрлэх хосын тоонд оруулж ярьдаг болжээ. Хоёр талын эцэг эхтэйгээ танилцсан агаад Адамын ээж 60 настай Мэри Йодер хүүгийнхээ найз бүсгүй, бараг ирээдүйн бэрээ өөрийнхөө хуулийн компанид ажилд авсан гэнэ.

Гэсэн ойр тойрныхоны тэднийг гэрлэнэ гэсэн хүлээлт талаар болж 2014 онд Адам найз хүүхнээ хаясан байна.  Бүсгүй хүүд нь хаягдсан ч ээжийх нь компанид үргэлжлүүлэн ажилласаар байжээ. 2015 оны 6-р сарын 20-нд Мэри Йодерийн бие ажил дээрээ гэнэт мууджээ. Яаралтай эмнэлэгт хүргэсэн ч дотор эрхтнүүдийнх нь ажиллагаа  тасалдаж ухаан алджээ. Сэхээн амьдруулах тасгийн эрчимт эмчилгээнд оруулсан ч хоёр хоногийн дараа бурхан болсон байна.  Түүнийг нас барсаны дараа Кейтлин ирээдүйн хадам ээж нь болох шахсан талийгаачийн тухай цахим хуудсандаа харамсан бичжээ.


-Таныгаа үгүй болсон гэдэгт одоо ч итгэж чадахгүй. Та намайг олон зүйлд сургаж миний амьдралд том нөлөөлсөн хүн-
Талийгаачийн задлан шинжилгээний дүн хоёр сарын дараа гарч хордуулсан гэсэн дүгнэлт гаргажээ. Настай эмэгтэйг цусан дахь чихрийн хэмжээ ихдэхэд  хэрэглэдэг colchicine гэдэг маш хүчтэй эмээр хордуулсан байжээ. Энэ эмийг эрүүл хүнд өгөхөд бие эрхтэнд нь маш хүчтэйгээр цочмог нөлөөлж дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг гэмтээх зогсоох аюултай байдаг гэнэ. Мөрдөгчид эхлээд амиа хорлолт хэмээн үзэж  мөрдлөг явуулсан ч энэ таамаглал нотлогдсонгүй. Дараа нь талийгаачийн нөхөр Биллийг сэжиглэжээ. Гэтэл цагдаагийн газарт талийгаачийг хүү Адам нь хордуулсан, хордуулсан эм нь машинд нь байгаа гэсэн бичиг үл мэдэгдэх хүнээс иржээ.  Цагдаа нар шалгасан боловч хүүд ээжийгээ хөнөөх ямар ч шалтгаан байхгүйн дээр гэмт хэрэг үйлдсэнээ нотлох баримтаа машиндаа хадгалах нь үнэмшил муутай сонсогдож байжээ. Захиа  болон захиа илгээгчийг олж тогтоох мөрдлөг удтал үргэлжилсэний эцэст хамаг сэжиг таавар Адамын экс найз бүсгүй Кейтлин дээр буужээ. 

Бүхий л шинжилгээгээр захиаг хаягдсан бүсгүй бичсэн болох нь тогтоогдсон байна. Бүсгүй ч хэргээ хүлээж хүүд нь хаягдсандаа хорсохдоо ээжийг нь хордуулж хөнөөн хариугаа авсан гэжээ. Саяхан Англид энэ шуугиант хэргийн шүүх хурал болж хонзогногч бүсгүйд 23 жилийн хорих ял оноосон байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших