Вьетнам засварчин хуучин ТҮНШДЭЭ үнэрхээд зодуулжээ
Нийтэлсэн: 2018-04-17 02:56:02
.jpg)
Ц.Э нь гэдэг залуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч БНВАУ-ын иргэн Ким-Тринхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Тэрээр болсон явдлын тухай “...“Ким-Тринх гэх нэртэй БНВАУ-ын иргэн автомашины будаг замаск хийдэг юм. Би нэг хэсэг хамт ажиллаж байсан. Хэрэг гардаг өдөр би Ким-Тринхийн ажилладаг граж дээр машин үзүүлж, засуулах гэж очсонд үнэрхээд байхаар нь би янзлуулах гэж аваачсан машинаа өөр хүнд аваачиж янзлуулсан. Миний хувьд Ким-Тринхэд их л тусалж байсан болохоор жоохон дургүй хүрсэн. Ким-Тринхийг хүнд зодуулах гэж байхад нь хүртэл өмөөрч, надтай муудаагүй, надад хамааралгүй монгол хүнтэйгээ хүртэл барьцалдаж авч байсан удаатай. 4-5 сар ямар ч цалингүй ажиллаж байсан. Би үнэгүй янзлуулъя гээгүй. Тэр өдөртөө би өөрийн танил Мягаа гэх ахын хамт ..... гэдэг засварын газар дээр ажиллаж байгаад орой харихынхаа өмнө нь нэг шил архи авч Мягаа ахын барьж байсан граж дотор орж уусан. Архиа уучихаад би Ким-Тринхтэй утсаар ярьж очъё гэсэнд хүрээд ир гэсэн. Би Ким-Тринхэд хандаж чамайг гайгүй залуу гэж бодож байсан чинь чи өдөр их үнэрхэж, новшийн зан гаргалаа, би чамд их л тус болж байсан даа, чамайг өмөөрч монгол хүнтэй хүртэл барьцалдаж авч байсан, чи надад үнэрхэх ёсгүй гэж хэлсэн. Тэгээд би согтож, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа...Өдрийнхөө гомдолыг согтчихоод гаргасан байх..." гэжээ. Харин вьетнам засварчин “...Э-г гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд гэртээ хүргүүлээд буухдаа намайг “чи Монголд байгаа шүү” гээд хамрын зүүн хажуу, хацар зэргийг хавсарч гараараа нэг удаа цохисон. Тэгээд дахиад “чи юу гэж томроод байгаа юм” гээд зүүн нүдний доод талд гараараа цохисон. Мөн хэвлий хэсэгт 3 удаа цохисон..” гэжээ. Вьетнам засварчин Монголд 11 жил ажиллаж амьдарч байгаа гэнэ.
NUUTS.mn

Hun zodoj baidag zerleg adguus ve!!!!
mongolchuudtaiga l tiim haritsaaga gargaj haritsah heregtei shuudee. gadnii hun bol gadnii l hun. chinii ter tus ntriig chin oilgoochuu ugui ch uu.yaj bodson ch ter hund gar hurch ynz bureer heleh ni tani buruu.helsen uneer ni zasuulhgui bol chimeegui***ah bjdee.
mongolchuudtaiga l tiim haritsaaga gargaj haritsah heregtei shuudee. gadnii hun bol gadnii l hun. chinii ter tus ntriig chin oilgoochuu ugui ch uu.yaj bodson ch ter hund gar hurch ynz bureer heleh ni tani buruu.helsen uneer ni zasuulhgui bol chimeegui***ah bjdee.