Нууц мэдээллийн уурхай

Өвөрмонголчуудад паспортоо ХУРААЛГАСАН монгол малчин хил зөрчиж иржээ

Нийтэлсэн: 2018-04-17 02:31:45

Сүүлийн монголчууд Өвөрмонголд малчнаар олноороо ажиллах болсон. Очсон малчдын ихэнхи нь хүнд байдалд ажиллаж паспортоо хураалган цалингаа ч авч чаддаггүй байна. Архангай аймгийн Ө.Б  гэдэг залуу 2017 оны 3-р сард ӨМӨЗО-ны Авга хошуунд Мөнхбаатар гэдэг өвөрмонгол айлын малыг сарын 2500 юаниар маллахаар очжээ. Эзэн айл нь цалингийг нь алдаг оног өгдөг байжээ. Он гарсаны дараа эгчийн хүүхэд нас барсаныг мэдээд буцахаар шийдсэн ч цалингаа авч чадсангүй. Ингээд Эрээн хотын Сэрэлт  гэдэг өвөрмонголд өөрийн гадаад паспортыг өдрийн 50 юанаар барьцаалж 2000 юаныг зээлж хүнээр дайлган эгч рүүгээ өгч явуулжээ. Штамт даруулах өдөр болоход ахин Сэрэлт  дээр очиж 1000 юань, гар утсаа өгөөд гадаад паспортоо авч хил гаран туг тойроод иржээ. Дараа ахин штамп даруулөх өдөр болж  ахин очсонд “өмнөх сар тэгж гарсан одоо тийм зүйл байхгүй” гэж хэлжээ. Мөнгө хүүлэгч өвөрмонгол “чи 2000 юань дээр нэмээд нэг сарын цалингаа өгөөд гар утас, гадаад паспортаа ав” гэсэн байна. Эзэд нь цалингийг нь өгөөгүй тул мөнгө байсангүй. Ингээд арга буюу мал руугаа буцжээ. Буцаж очоод эзэндээ гадаад паспортаа мөнгөний барьцаанд тавиад авч чадахгүй байгаа талаараа хэлтэл цаадуул нь цалингийг нь өгөхийн оронд бушуухан салахын түүс болжээ.  Тэд 18 настай хүүг машиндаа суулган Эрээний хажууд орших Үлэг гүрвэлийн музейн хажуугийн гурван овооны дэргэд буулгаад “энэ хонхорыг дагаад гүйчих, гүйсээр байхад урд чинь хоёр тор гарч ирнэ тэрний цаана Монгол байгаа” гэж хэлээд буцжээ. Монгол хүү орой болохыг хүлээн овооны ойролцоо кабелын нүхэнд хэвтэж байгаад унтчихсан байна. Сэрэхэд харахуй болсон тул хонхорын зүг гүйж  урд таарсан дөрвөн торыг даваад гүйж байтал машины гэрэл гарч хилчидэд баригджээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших