Хуучин машин худалдаж аваад галт тэргээр явсанаас ХЯМДААР зорьсон газартаа хүрчээ
Нийтэлсэн: 2018-04-16 07:26:27
Английн нийслэл Лондонгоос Бристоль гэдэг хот 160 км зайтай оршдог. Энэ хооронд галт тэргээр явбал тийз нь 218 фунтын үнэтэй. Тэгвэл Том Черч гэдэг эр маш ухаалаг төлөвлөгөө гарган хамаагүй хямдаар зорьсон газартаа хүрсэн тухай Metro –д мэдээлжээ. Лондонд ажиллаж амьдардаг тэрээр галт тэрэгний тийзний үнийг хэтэрхий үнэтэй гэж үзээд хямдаар явах арга хайж эхэлсэн байна. Түүнд машин байхгүй ч жолооны үнэмлэхтэй.
-Манай төмөр замын тийзний үнэ дэндүү өндөр, энэ тухайд бүгд л ярьж шүүмжилж байдаг. Ингээд бид Реддитын хуучин машин зардаг групп рүү орж үзлээ. 1997 оны Honda Civic-ыг нэгэн хатагтайгаас 80 фунтээр худалдаж авсан. Маш хямд гэсэн үг, машин нь тун дажгүй-
Уг машин овор багатайд орох тул машин худалдаж авсаны татвард ердөө 81-хэн фунт төлжээ. Үүний дараа 20 фунт төлж нэг өдрийн замын даатгалд даатгуулаад 25 фунтээр шатахуун хийжээ.
-Ингээд машинтай холбоотой нийт зардал 206 фунт болсон нь төмөр замын тийз худалдан авсанаас хамаагүй хямд туссан. Багагүй мөнгө хэмнэж чадсанаас гадна далимд нь шатахуун бага иддэг, авсаархан хөөрхөн машинтай ч болоод авсан. Буцаж ирээд зарсан ч болно-
Бристоль явж ирсэний дараа машиндаа бага сага зүйл хийгээд доод тал нь 200 фунтээр зарж чадна хэмээн тооцоолжээ. Том Черчийн энэ үйлдэл нь төмөр замын тийзний үнэ өндөр байгааг эсэргүүцсэн эсэргүүцлийн нэг хэлбэр болж олон нийтэд хүрсэн байна.
NUUTS.mn