Нэг ч дарга очоод өөрчлөгдөдгүй Гашуусухайтын гурван ГАШУУН үнэн
.jpg)
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайтын боомтод ажиллаж байдал газар дээрээ ямар аймшигтай болохыг харан толгой сэгсэрчээ. Улмаар байдлыг сайжруулна хэмээн баахан амлалт өгөв. Жолооч нарын ядарсаныг гайхаж хоёр долоо хоног усанд орохгүй явж болохгүй, халуун усны газар барьж өгнө гэсэн байна. Уг нь 240 км замыг яагаад хоёр долоо хонож туулж байгааг л шийдэх гэж очсон баймаар юм. Өнгөрсөн оны 11-р сард энэ боомтод ЗТЖ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нар сүртэй очиж сүртэй ажилласан. Будаг нь ханхалсан,эрч хүчээр дүүрэн шинэ сайд очсоны дараа байдал сайжирсан баймаар ч үгүй аж. Харин ч улам мууджээ. Сайд нар нь чадахгүй тул өдгөө танхимын тэргүүн нь ирж байна. Гэхдээ байдал сайжрана гэдэгт жолооч нар итгэхгүй байна. Гашуунсухайтад дарга нар ирээд явах бүрд гурван гашуун үнэн торойсоор хоцордог. Энэ нь боомтод ирээд нүүрсний жолооч нартай уулздаггүй дарга гэж нэг ч байдаггүй. Бүгд уулздаг. Уулзаад амлалт авдаггүй мөн нэг ч дарга байдаггүй. Бүгд байдлыг засаж сайжруулна хэмээн баахан амладаг. Харин дараа нь байдал огт сайжирдаггүй нь эцсийн гашуун үнэн юм. Энэ удаад ч гэсэн мөн тэгэх биз. Нүүрсний жолооч нар Гашуунсухайтад литр усыг 200 төгрөгөөр худалдаж авч уудаг. Харин боомтод ирсэн Ерөнхий сайдын цувааны машинуудыг ингэж угааж байгаа бичлэг цацагджээ.
Бичлэгийг энд дар ...
НУУЦ.мн
