Нууц мэдээллийн уурхай

Бөхчүүд "Бөхийн өргөө"-ний хаалгыг ДЭЛБЭ татан дайрчээ

Нийтэлсэн: 2018-04-15 00:57:02

Монголын бөхийн холбооныхон хоёр хуваагдсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хуваагдал даамжирсаар эцэстээ хэрүүл зодоондоо тулсан талаарх бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд тавигдлаа. Тодруулбал, өнгөрсөн шөнө буюу Баасан гаригаас Бямбад шилжих үдэш  Х.Баянмөнх аваргын хүү Б.Гантогтох гарьд, хүргэн А.Сүхбат аварга болон Н.Батсуурь Ө.Бат-Орших нарын  Увс нуур дэвжээний бөхчүүд Бөхийн өргөөнд очиж бужигнаан үүсгэжээ. Болсон явдлын талаар Үндэсний бөхийн холбооноос мэдээлэл авахад 'Бөхийн өргөөнд хамгийн түрүүнд А.Сүхбат аварга тоглолт үзнэ хэмээн туслахынхаа хамт орж ирсэн.

Түүний араас  Б.Гантогтох гарьд Н.Батсуурь, Ө.Бат-Орших, Т.Баасанхүү нар орж ирж, үймээн дэгдээсэн. Баянзүрх дүүргийн цагдаа нар ирж зохицуулсан. Цагдаа нар үймээн үүсгэсэн бөхчүүдэд шаардлага тавьж, Бөхийн өргөөнөөс тэднийг гаргасан ч  А.Сүхбат аварга үлдсэн' гэсэн тайлбарыг өгсөн юм.


 

Цагдаа нар шаардлага тавих үед УИХ-ын гишүүн А.Сүхбат 'би эндээс гарахгүй' хэмээн эсэргүүцсэн талаар эх сурвалж хэллээ. Гэхдээ үймээний эзэн А.Сүхбат аварга үүрээр гэртээ харьжээ.Үндэсний бөхийн холбооны талцал ийм дээрээ тулсанд  зарим бөхчүүд эмзэглэж байгаагаа нуухгүй байна. Үндэсний бөхийн нэг аварга нь бурханы оронд залраад удаагүй байхад шөнө дөлөөр Бөхийн өргөөг булаацалдсан хэрүүл үүсгэсэнд УИХ-ын гишүүн А.Сүхбат болон Увс нуур дэвжээнийхэнд олон нийтийн сүлжээнд шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байна.

Бичлэгийг энд дар ...

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. Zochin /66.181.182.121/ 2018-04-16 06:41:35

    J***ga dovnii uzlee boliul yasiin archaagui***nuud. Haad baishingiin***lgaad uulzvariig urugtug buhiin urguug n hotoos gargav*** taarna.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших