Холбоотнуудын хамтарсан хүчин АД ЧӨТГӨР Асадын дэглэмд цохилт өгч эхэллээ
Нийтэлсэн: 2018-04-14 02:09:07
Дөнгөж саяхан холбоотон гурван гүрэн болох Америк-Англи-Францын хамтарсан хүчин ард түмний өөдөөс химийн зэвсэг хэрэглэсэн ад чөтгөр Башар Асадын дэглэмийн эсрэг өргөн хүрээний байлдааны ажиллагаа хэлсэнийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
-Би дөнгөж сая зэвсэгт хүчиндээ Башар Асадын химийн зэвсгийн обьектуудад пуужингийн цохилт өгөхийг тушаасан. Энэ ажиллагаанд манай холбоотон Англи, Францын цэрэг оролцож байна-
Тэрээр мэдэгдэлдээ Башар Асадыг ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн ад чөтгөр гэж нэрлэлээ.
НУУЦ.мн