Африк эр зургаан сартай ОХИНОО байшингийн дээвэр дээрээс шиджээ /бичлэг, 14+/
Нийтэлсэн: 2018-04-14 01:33:25
ДейлиМэйл –д мэдээлснээр Өмнөд Африкийн БНУ-ын Порт Элизабет хотын холгүй орших Квандеши гэдэг сууринд энэ явдал болжээ. Сууринд зөвшөөрөлгүй баригдсан оромжнуудыг нураахаар цагдаагаар хүч нэмэгдүүлсэн ажиллагаа явагджээ. Зөвшөөрөлгүй оромж барьсан 150 иргэд нураалгахгүй хэмээн эсэргүүцсэн байна. Энэ үеэр 38 настай эр орох орноо нураалгахгүй хэмээн оромжныхоо дээвэр дээр зургаан сартай охиноо тэврэн гарч иржээ.
Тэрээр цагдаа нарыг хүчээр нураах ажлаа зогсоохгүй бол охиноо шиднэ хэмээн сүрдүүлсэн байна.
Цагдаа нарын нэг нь дээшээ гарч ухаангүй эцэгтэй ярилцаж тохиролцох гэсэн боловч болсонгүй.
Энэ үеэр цугласан иргэд “шид” хэмээн хашгиралджээ. Эцэст нь цагдаа хүчээр зогсоохоор дайрчээ.
Гэсэн ч харгис эцэг охиноо доош шидэж амжжээ.
Азаар дор нь зогссон цагдаа охиныг газар унагалгүй барьж авч чаджээ.
Цагдаа ухаангүй эцгийг баривчилж охиныг ээжид нь өгчээ.
НУУЦ.мн
эргүүүүүүүүүүүүүүүүү