Нууц мэдээллийн уурхай

“Samsung” том эндүүрч ажилтнууддаа 105 ТЭРБУМ долларын хувьцаа тараажээ

Нийтэлсэн: 2018-04-14 01:05:21

Өмнөд Солонгосын аварга корпораци “Samsung” ажилтнууддаа ээлжит хувьцааны урамшуулал олгохдоо том эндүүрч 105 тэрбум долларын хувьцаа ашиг тараасан тухай Bloomberg мэдээлжээ. Корпораци ажилтнууддаа нэг бүр нь мянган вон буюу 0,94 долларын үнэ бүхий тодорхой тооны хувьцааг урамшуулал болгон тараахаар төлөвлөсөн байжээ. Гэтэл хөрөнгийн биржийн үйл ажиллагааг нь хариуцдаг “Samsung Securities” компаний ажилтнууд алдаа гаргаж 116 их наяд вон буюу 105 тэрбум долларын үнэ бүхий 2,8 тэрбум үнэт цаасыг тараасан гэнэ.

Хувьцаа нэрэн дээр нь андуурч орж ирсэнээс хойш ердөө зургаахан минутын дотор корпорацийн 16 ажилтан нийтдээ 185 сая долларын үнэ бүхий таван сая ширхэг хувьцааг бирж дээр зарж орхижээ. Үүнээс болж “Samsung” –ын хувьцаа 4-р сарын 12-нд арван минутын дотор 12 хувиар унасан байна. Өдгөө зохих байгууллагууд нь энэ хэргийг мөрдөж байгаа бөгөөд алдаа гаргасан “Samsung Securities”-ын албан тушаалтнууд болон хувьцаа зарсан ажилтнуудаа халжээ. Хөрөнгийн бирж дээр үүнийг буруу товчлуур дарах буюу “дунд хурууны алдаа” гэж нэрлэдэг.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших