Нарийн бичгийн даргатайгаа нялуурсан нөхрийнхөө "Ferrari"-ыг 10-ХАН доллароор заржээ
Нийтэлсэн: 2018-04-13 13:33:22
Америкийн Атланта хотод болсон нэгэн явдал цахимд шуугиан тарьж байна. Орой нь найз нартайгаа цэцэрлэгээр зугаалахаар дугуйгаа унаад гарсан 19 настай залуу ердөө нэг цагийн дараа тансаг зэрэглэлийн "Ferrari" спорт машин унаад хүрээд иржээ. Мэл гайхсан эцэг эх нь учрыг тодруулахад машин 120 мянган долларын үнэтэй агаад нэгэн баян хатагтай 10 доллароор худалдаж авахыг эелдэгээр хүссэний дагуу үнийг нь төлөөд авсан гэжээ. Итгэхэд бэрх энэ явдлын учрыг тодруулахаар гэр бүлээрээ өнөөх баян хатагтайнд очжээ. Хатагтай үнэхээр 120 мянган долларын машиныг 10-хан доллароор зарсанаа батлаад ямар нэгэн бульхай байхгүй гэжээ. Гэсэн ч залуугийн эцэг эхийн таамаглаж байснаар удалгүй хэрэг явдал дэгджээ. Хоёр долоо хоногийн дараа өмгөөлөгчид холбогдож хууль бусаар зарагдсан машиныг буцааж өгөхийг шаардсанаар хэрэг явдлын учир эхнээсээ тайлагдаж эхэлжээ. Болсон явдлыг өгүүлэхэд баян хатагтайн нөхөр нь том компаний босс гэнэ. Тэрээр шинээр ажилд орсон залуухан нарийн бичгийн дарга бүсгүйтэйгээ учиртай болсоныг эхнэр нь гадарлажээ. Захирал чухал бизнес уулзалттай хэмээн нарийн бичгийн даргаа дагуулан Хавайн арал руу долоо хоногийн хугацаатай ниссэн байна. Гэсэн хугацаандаа буцаж ирээгүй агаад уулзалт сунжирч ахин арал дээр "ажиллах" хэрэгтэй боллоо хэмээн эхнэртээ тайлбарлаад мөнгө явуулахыг шаарджээ. Үүнээс болж эхнэр нөхөр хоёр хэрэлджээ. Эхнэр нь нөхрийнхөө дансанд мөнгө шилжүүлэхээс татгалзахад захирал хайртай "Ferrari" машиныг маань зараад ч хамаагүй мөнгө явуул гэж тушаажээ. Үүний дагуу эхнэр нь гудамжинд таарсан эхний залууд 10 доллароор худалдаад мөнгийг нь нөхөртөө шилжүүлжээ. Өдгөө эхнэр нь болон худалдан авсан залуу хоёр хууль ёсны хүчин төгөлдөр наймаа хэмээн хамгаалж байгаа бол залуугийн эцэг эх болон захирал нар наймааг буцаалгахаар шүүхдэлцэж байгаа аж. Гэхдээ эхнэрт нь машин зарж мөнгийг нь явуул гэсэн ярианы бичлэг байгаа, мөн зарах үнийн талаар заавар өгөөгүй тул захирал ялах магадлал багатай байгаа гэнэ.
НУУЦ.мн
ha ha zuv zuv