Нууц мэдээллийн уурхай

127 кг жинтэй аав хүүдээ бөөрөө ӨГӨХИЙН тулд 51 кг туржээ

Нийтэлсэн: 2018-04-13 06:33:44

Ladbible-д мэдээлснээр Английн Лосток Холл хотын 61 настай Барри Стоукс эцэг хүний жинхэнэ хайрыг үзүүлж чаджээ. Түүний хүү Алан нь олон жилийн турш хорт хавдрын эмчилгээ хийлгэж сайжирсан байна. Гэсэн ч удаан үргэлжилсэн химийн эмчилгээний улмаас бөөрнийх үйл ажиллагаа муудаж бас нэгэн гай тохиолджээ. Хэрвээ бөөрний донор олохгүй амь насанд нь ахин аюул учрах гэнэ. Шинжилгээгээр хүүд таарах нь бөөрний донор нь төрсөн эцэг нь гэж гарсан ч Баррид нэгэн асуудал байжээ. Тэрээр нас хэвийснээс гадна хамгийн гол нь хэт илүүдэл жинтэй буюу 127 кг татаж байжээ.

Илүүдэл  жингийн улмаас эцэгт нь хагалгаа хийх аргагүй тул турах шаардлага тавьжээ. Ингээд Барри төрсөн хүүгийнхээ амийг аврахын тулд маш хурдан хугацаанд доод тал нь 30-40 кг турах шаардлагатай болжээ.
-Хэрвээ би хүүдээ бөөрөө өгч чадахгүй л юм бол цаашдаа амьд явах утгагүй болох байсан-
Барри тэр дор нь хувийн дасгалжуулагч хөлсөлж турах ажилдаа шуурхайлан оржээ. Түүнд эхнэр охин хоёр нь их тусалсан байна. Мөн эрүүл мэндэдээ хор хохирол  учруулахгүй турах эмчийн зөвлөгөөг маш сайн дагажээ. Ингээд тогтоосон хугацаанд бүр 51 кг турж 76 кг жинтэй болсон тул хагалгаанд орох шаардлага нөхцлийг бүрэн хангажээ.


-Хэрвээ эхнэр охин хоёр маань туслаагүй бол би ингэж турж чадахгүй байсан. Иймд энэ ялалт бол манай гэр бүлийх-


Хүүд нь эцгийх нь бөөрийг шилжүүлэн суулгах хагалгаа удахгүй болох гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 2
  1. Ж.АЛТАНГЭРЭЛ /103.10.21.79/ 2018-04-14 01:54:50

    Энэ бол жинхэнэ эцэг хүний хайрын яруу тод илрэл. Гайхамшигт энэ аавд мөргөе. Хүүд нь эрүүл энхийг хүсье. Гэр бүлд нь аз жаргалыг хүсье.

  2. Uugii /182.160.0.221/ 2018-04-14 16:58:22

    Jinhene aab hun gej ene dee

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших