Нууц мэдээллийн уурхай

Засгийн газарт хууртагдсан БАГШ нар 4-р сарын 1-нээс хугацаагүй ажил хаяна

Нийтэлсэн: 2018-04-13 05:45:09

 

Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ. Тэд  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт багш нарын цалинг нэмүүлэх асуудлаар шаардлага хүргүүлэхээр болжээ. Шаардлагын хариуг энэ сарын 20-ны дотор өгөх ёстойг тэд санууллаа. Хэрвээ шаардлагын хариуг заасан хугацаанд өгөхгүй бол ирэх сарын 1-ээс хугацаагүй ажил хаяхаа мэдэгдэв. Тэд 2019 он гэхэд багш нарын цалинг 1.6 сая төгрөг болгохыг шаардаж байгаа. Харин 2018 онд багтан 800 мянган төгрөгөөр цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж буй. Тус хорооноос хэлэхдээ “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо тэмцлээ эхлүүлээд найман сар өнгөрлөө. Энэ хугацаанд маш олон яам тамгын газарт шаардлага хүргүүлсэн. Мөн гурван талт хэлэлцээр хийсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл багш нарын үндсэн цалин нэмэгдээгүй байна. Бид хамгийн сүүлд таван газарт шаардлага хүргүүлсэн. БСШУ-ны үйлдвэрчний хороо болон Нийгмийн хамгааллын яамнаас хариу ирүүлсэн. Шаардлагын хариу өгөх хугацаа өнгөрчихөөд байхад гурван ч газар хариу өгөөгүй байгаа учраас бид дараагийн арга хэмжээг авч ажиллахаар боллоо” гэлээ.

Харин Боловсролын ухааны доктор н.Санжмятав “ Багшийн цалин нэмэх гарцууд байна. 2018 оны эдийн засгийн үзүүлэлт нэмэгдэж байна. Үүнээс үзэхэд багшийн цалинг нэмэх боломжтой. Сангийн яам, Боловсролын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээр багш нарын улирлын урамшуулалыг 45 хувь байсныг 60 хувь болгосон. Гэтэл бодит байдал дээр 60 хувь ч биш 45 хувиас доош урамшуулалыг багш нар авч байна. Боловсролын яам эхлүүлсэн ажлаа нэг улирал ч үргэлжлүүлж чадахгүй байна. 60 хувийн өгөх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Цаасан дээр буусан бодлого хэрэгжихгүй байгаа учраас бид дараагийн эсэргүүцлийн арга хэмжээгээ авна. Багш нар улиралд 100-200 мянган төгрөгийн урамшуулал авч байхад уул, уурхайн компанийн захирууд жилд нэг тэрбум төгрөгийн урамшуулал авч байна. Монголын хөгжлийн гарц уул, уурхай биш боловсрол. Боловсролыг олгогч, Монголын ирээдүйг бэлтгэдэг багш нартаа хөрөнгө оруулах шаардлагатай" гэв. Тэд мөн Өмнө нь биднийг ажил хаяхад “Та бүхний цалинг  30 хувиар нэмэх боломж байна. Та бүхэн ажлаа хийж байгаа ч. Хугацаа өгөөч гэж хэлээд болиулсан. Гэтэл өнөөдөр тэр хугацаа нь өнгөрчихсөн байхад асуудлыг мартсан байна” гэлээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших