Нууц мэдээллийн уурхай

"Улаан алтанзул" буюу Афганчууд Зөвлөлтийн олзлогдсон цэргүүдийг ХЭРХЭН тамладаг байсан бэ ?

Нийтэлсэн: 2018-04-13 01:00:53

ЗХУ 1979 онд Афганистанд цэргээ оруулсан улстөр эдийн засгийн ихээхэн алдаатай ажиллагааа болж эзэнт гүрний задралын нэг шалтгаан болсон юм. Энэ дайнд Зөвлөлт асар их хохирол хүлээснээс гадна олзлогдсон цэргүүд нь дэлхийн хамгийн аймшигт тамлал болох “Улаан алтанзул”-аар шаналж тарчилж үхэцгээсэн. Тамлалын энэ аргыг душман, талибан можахедууд “шурави” гэх орос цэргүүд дээр өргөнөөр ашигладаг байсан.  Афганистанд байлдаж байсан цэргүүд олзлогдох тэр тусмаа улаан алтанзулдуулахаас маш их айдаг байв. Зөвлөлтийн талаас энэ аймшигт тамлалыг нүдээр үзсэн нэг ч хүн байхгүй. Учир нь афганчуудад олзлогдсон цэргүүдээс нэг ч буцаж ирээгүй юм. Харин улаан алтанзулыг нүдээрээ харсан хүн бол талибанчуудын дунд хоёр жил ажилласан Америкийн сэтгүүлч Жорж Крайл юм. Гэхдээ түүнд бичлэг хийх зураг авахыг хориглосон тул бичгээр үлдээсэн баримт нь л байдаг. Америк сэтгүүлчийн бичсэнээр эхлээд Зөвлөлтийн  олзлогдсон цэрэгт  хар тамхи хүчээр тарьж, татуулж бүрэн мансууруулдаг гэнэ. Ингээд мансуурсан байдалтай байхад нь биеийх нь бүх арьсыг нь өвчөөд авчихдаг аж. Харин мансуурлаас гарсаны дараа жинхэнэ аймшиг эхэлдэг. Амьдаараа арьсаа өвчүүлсэн цэрэг олон цагаар аймшигтайгаар зовж тарчилдаг. Сэтгүүлчийн бичсэнээр улаан алтанзулдуулсан орос цэргийн орилж хашгирах гаслант дууг хэзээ ч мартахгүй гэжээ. Арьсаа өвчүүлсэн цэрэг 4-6 цаг үгээр хэлэхийн аргагүйгээр зовж тарчилаад эцэст нь өвдөлтийн шокоор үхдэг байжээ.  Можахедүүдийн хэлсэнээр бүр биенийхээ арьсыг өвчүүлсэн хүн нь алтанзул цэцэгтэй их адилхан харагддаг гэнэ. Түүнээс гадна афганчуудад хар тамхинаас их зүйл байгаагүй энэ тамлал нь хямд төсрийн дээр буруу номтныг дээд зэргээр зовоон тарчлаадаг гэж магтжээ. Афганистанд байлдаж байсан Зөвлөлтийн цэргийн тагнуулын албаны мэдээгээр олзлогдсон 50 гаруй цэргийг энэхүү тамлалаар тамласан бол америк сэтгүүлч 100 шахам тохиолдлын тухай бичсэн байдаг.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших