Ерөнхийлөгчдөө 24 жилийн ял өгсөн Өмнөд Солонгосын нэр хүнд унасан уу, С.Баяр гуай ... ?
.jpg)
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргасаныг тэрээр "Өнөөдөр намайг сарын хугацаагаар цагдан хорих нь сонин биш. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорьж байна гэдэг нь өнөөдөр Монголын нэр хүнд дэлхий дахинаа унах цаашлаад Оюутолгойн хувьцаа унах асуудал үүсэж болзошгүй. Улмаар энэ нь Монголын эдийн засагт нөлөөлөх юм. Тийм болохоор энэ талаас нь харж үзээч" гэж сануулжээ. Ийнхүү энэ хүн анх удаа улсынхаа төлөө санаж байх шиг байна. “Оюутолгойн гэрээ маш сайн болсон, энэ гэрээг би толгойгоороо хариуцана” гэж хэлсэн атлаа гэрээ байгуулагдсанаас хойш хэдхэн сарын дараа Ерөнхий сайдын ажлаа өгсөн. Гэр бүлээрээ гадаадад гарсан. Монголд С.Баярын үр удмаас нэг нь ч үлдсэнгүй. Харин ч Америкт долоогийн долоон хаустай гэх шуугиан дэгдсэн.

Ерөнхий сайдаа хорьсон улс өөдөлдөггүй болж байна. Гэтэл экс эмэгтэй Ерөнхийлөгчдөө 24 жилийн хорих ял оноосон Өмнөд Солонгосын нэр хүнд дэлхийн хэмжээнд унасан болж таарах уу ... Харин ч энэ улс авлигалтай тэмцэж чаддаг ардчилсан төртэй, хууль ёстой улсын жишээнд дурдагдан дэлхий даяар мандаж байна. Өмнөд Солонгосын энэ жишээд Орос, Монголын иргэд л хамгийн их атаархаж байгаа. Ер нь С.Баяр Оросын томчуудтай их адилхан. Оросын томчуудын эхнэр хүүхэд нь бүгд гадаадад амьдардаг, бүгд хөрөнгө нь гадаадад байдаг. Олон нийтэд тэдний авлигал албан тушаалын хэргүүд илэрхий байдаг ч нэг нь баригдадгүй бас хоригдодгүй. Монголд ч ийм дархлагдсан хэдэн гэр бүл бий. Тэдэнд хууль журам, шудрага ёс бий гэдгийг мэдрүүлж өгөхийг ард түмэн шаардаж байна.
НУУЦ.мн

Zuv shuu
Аюурсайхан гишүүнийг дэмжиж бна.