С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хорих хугацааг 30 хоногоор сунгалаа
(2).jpg)
Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулсан бөгөөд хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилсан тохиолдолд 48 цагийн дотор шүүхэд мэдэгдэн баривчлан саатуулсан нь үндэслэлтэй эсэх болон үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх ёстой. Энэ дагуу өчигдөр прокурорын байгууллагаас мэдэгдлийг ирүүлснээр өнөөдөр 10.00 цагт шүүх хурал хуралдаж эхэлсэн. Шүүх хурлаар С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног саатуулахаар боллоо. Ч.Сайханбилэг, С.Баяр нар цагдан хорих 461-р ангиас шүүх хуралдаанд онлайнаар оролцсон байна.
НУУЦ.мн
