Г.Шийлэгдамбыг авилгалдсан “МЕТРОНЕТВОРКС” компани 18,9 сая долларын төсөлд ялсан түүхээс ...
Нийтэлсэн: 2018-04-12 00:29:25
.jpg)
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг ялласан гол хэрэг нь Хятадын тусламжаар хэрэгжсэн 18,9 сая долларын өртөгтэй “Цахим эрүүл мэнд” төслийн хэрэгжүүлэгч БНХАУ-ын “Хуавей технологи” компаний “Программ хангамж нийлүүлэх” туслан гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааны явцад ажлын туршлагагүй “Метронетворкс”-д давуу эрх олгож захирал Э.Гантулга, менежер О.Даваасүрэн нараас эхлээд 40 мянга, дараа нь 120 мянган долларын хээл хахууль авсан явдал байсан. .Н. Алтанхуягийн Засгийн газарт эхэлсэн дээрхи төслийг “Хуавей технологи” хэрэгжүүлэхээр болсоны дараа ҮАБЗ-ийн дагуу нууцлалыг баталгаажуулах зорилгоор монгол компанийг туслан гүйцэтгэгчээр оруулах чиглэл өгчээ. Ингээд “MITPS”, “Мон IT”, “GegaNet”, “Newsonic”, “Inter Active Bi” компаниуд саналаа өгсөн бол “Метронэтворкс” сүүлд гэнэт орж ирсэн. Г.Шийлэгдамбыг сайд болсоны дараа МАХН-ын НБД-аар ажиллаж байсан П.Хангал нь “Ньюсоник”-ийг ялуулж өгөхийг гуйжээ. Харин О.Даваасүрэн гэх ах нь “Метронэтворкс”-ийн танилцуулгыг барин иржээ. Тэрээр 1968-1972 он хүртэл Өвөрхангай аймагт Шийлэгдамбын аав Ганхуягтай нэг дор амьдарч байсан, хуурай хүүхэд нь шахуу хүн гэнэ. Харин “Метронэтворкс”-ын Гантулгатай “Их хүрээ” хийдийн зурхайч лам Азжаргал танилцуулжээ. Өмнө нь Даваасүрэнгийн эмэгтэй дүү нь ахыгаа ажил бүтээж өгдөг, танил тал ихтэй хүн хэмээн зурхайчид рекламдсан байжээ.. Компаний захирал том төсөлд орох гэж байгаа тул сахиусандаа даатгаж өгөхийг гуйхад нь ажил бүтээдэг Даваасүрэнг санаж тэднийг танилцуулсан байна. Ажил бүтээгч болон захирал хоёр амархан ойлголцож хамтран ажиллахаар болж ажил үүргээ хуваан авч Гантулга нь программист болохоор хүнтэй харьцахдаа муу гэдгээ хэлжээ. Даваасүрэн нь ЭМЯ “Цахим эрүүл мэнд” төслийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас татан авсаныг дуулгаад шинэ сайд Шийлэгдамбыг миний сайн дүү гэж сайрхсан гэнэ. Тэрээр "Метронетворкс" –ийн хийсэн сая долларын өртөгтэй төслийг үзээд “та нар программ бичих ажлаа л хий , бусдыг нь би хийнэ” гэж амлажээ. Программыг нь сайжруулахын тулд Америкийн Хавайн цэргийн баазад программ хангамж чиглэлээр ахлах мэргэжилтэн хийдэг гадаад хүргэнээрээ хянуулсан байна. Ийнхүү ажиллагаа эхэлжээ. Төслийг яаман дээр гардан хариуцаж байсан ажилтан нь Төрийн захиргаа удирдлагын газрын Х.Хүрэлбаатар байсан. Г.Шийлэгдамба сайдаар томилогдсоноос хойш ердөө 7 хоногийн дараа л түүнийг дуудаж “Цахим эрүүл мэнд” төслийн танилцуулга хийлгэжээ. Танилцуулга сонссоны дараа сайд “энэ компанийг судалж шийдвэрлэ” гээд албан бичиг өгсөнд “Метронетворкс”-ийн төсөлд оролцох хүсэлт байжээ. Яам төслийн туслан гүйцэтгэгчийг сонгох эрхгүй болохыг тайлбарлахад энэ компанийг шалгаруул гэж шууд тулгасан байна. 10 хоногийн дараа мэргэжилтэн дээр захирал Гантулга ирэхэд нь яам шийдэхгүй, “Хуавэй”-тэй асуудлаа шийд гээд явуулжээ. Үүний дараа ахин залгаж хоолонд хамт орохыг уриад татгалзахад нь ажил дээр нь иржээ. Захирал “... Хуавэй-тэй тохирсон, сайд дэмжсэн. Одоо та техникийн зөвлөлийн нарийн бичгийн даргын хувьд дэмж, мөнгө өгье” гэхэд уурлаж хөөгөөд гаргажээ. Үүний хариу ч тэр дороо ирсэн. Маргааш нь шинэ сайд ирсэнтэй холбогдуулан бүтэц орон тоо өөрчлөгдөх болоход шинэ бүтцээр ажлын байр нь байсан ч нэр нь бичигдээгүй байжээ. Сайдтай уулзах гэхэд “орон тооны цомхотголоор халагдсан хүмүүстэй харьцахгүй” гээд хүлээж авсангүй. Халагдсан ажилтны оронд томилогдсон Насанбаянг тэр дор нь урвуулаад авчээ. Тэрээр өмнө нь “Метронетворкс” -ын захирлыг таньдаг байсан гэнэ. Хамт хоол идэж пиво ууж байхдаа захирал хар өнгийн самсунг маркийн гар утас өгч “ энэ утсаар хоёулаа холбоо барьж байя, манай компаний бичиг баримтыг хурдлуулах арга хэмжээ авч өгөөрэй” гэжээ. Мэргэжилтэн тэр утсаар нь мэдээлэл дамжуулдаг , төслийн талаар ирсэн албан бичгүүдийн зургийг авч захиралд явуулаад дараа нь устгадаг байжээ.
.jpg)
18,9 сая долларын төсөлд “Метронэтворкс” гэдэг битүү морь гэнэт ороод ирсэнийг хамгийн түрүүнд анзаарсан хүн нь “Геганет”-ийн захирал Алтанхуяг байжээ. Өрсөлдөгчийх нь тухай анхны мэдээллийг “Хуавэй технологи”-ийн монгол ажилтан өгч сайд Г.Шийлэгдамбын компани тул дээрээс хүчиндэж оруулж ирж байгаа гэжээ. Дараа нь төрийн ордонд сайдтай таараад “манай компани туслан гүйцэтгэгчээр орох гэсэн чинь танд дутуу мэдээлэл хүрээд байх шиг байна” гэхэд Г.Шийлэгдамба том “тэнэгтжээ”. Сайд “туслан гүйцэтгэгчээр орох 2-3 компани байгаа, хүний захисан компани ч байгаа” хэмээн тэр даруй Даваасүрэн ах руугаа залгаж “ ахаа, нөгөө компаний нэр юу билээ, за за Метронэтворкс” гээд утсаа салгажээ. Ингээд “Геганет”-ийн захирал сайдын ахын компанитай өрсөлдөж байгаагаа, угаасаа ялахгүй юм байна гэдгийг шууд ойлгожээ. Гэсэн ч найдвар тасралгүй сайдтай хэдэнтээ утсаар ярихад илт төвөгшөөсөн байртай байжээ. Сүүлдээ удтал ярьж байж цаг аваад дуу хураагууртай очиж сайдын яриаг нууцаар бичиж авсан гэнэ. Гэсэн ч өрсөлдөгчөө дийлсэнгүй. Энэ үед Метронэтворкс-д мөнгөө хэрхэн хуваах тухай яриа болж байжээ. Гантулга нь Даваасүрэн ах өөрийнхаа хувиас сайдад өгөх тухай ам алдсан байна. Захирал хөдөө явахдаа хүмүүст өгөх мөнгөн дүн бичсэн жагсаалт, гарын үсэгтэй чек үлдээгээд “дансанд мөнгө орж ирэх юм бол нэр бичсэн хүмүүст аваад өгөөрэй” гэж ажилтан Батхүүдээ үүрэгдэж, хяналт тавихыг лам ахдаа даалгажээ. Мөнгө орж ирэхэд банкнаас 470 мянган доллар авч Даваасүрэн ахдаа 120 мянгыг нь өгөхөд “юмаа авчихлаа, одоо очлоо, байж байгаарай” гэж утсаараа ярьсаар гарчээ. Харин сайдын жолооч нь “...сайдын туслах Цэвээнханд над руу залгаад “яамны хойд талын хаалгыг онгойлго” гэсэн. Би “сайд гарах гэж байгаа юм уу” гэж асуухад “зүгээр онгойлгочих” гэхээр нь онгойлготол Даваасүрэн ах зогсож байсан. Орж ирээд сайдын өрөө рүү явсан. 10 орчим минутын дараа дахин хойд талын хаалга онгойлго гээд Даваасүрэн ах гарч явсан...” гэж мэдүүлжээ. АТГ-ынхан сайдын өрөөнөөс 120 мянган доллар илрүүлж хураан авсан.
НУУЦ.мн

Mitam geed neesen ene holboo chine toriin ajilliig gatsaaj bh ymaa tiim l ym bol ulsiin 33 emnelegt nevtreed yavj bgaa belen programm bna uu mongond ulaaraad uhleeldee***kuud chine yadaj zov ym bichij bai hudlaa pr hj humuusiin tolgoig ugaah ymaa