Нууц мэдээллийн уурхай

Хоёр нөхөртэйгөө хамт АМЬДАРЧ хоёр ч амрагтайгаа зэрэг учирдаг англи эмэгтэйн тухай /14+/

Нийтэлсэн: 2018-04-10 14:57:31

Manchester –д нийтлэгдсэн Мэри Крэмптон гэдэг полигами/олон бэлгийн хамтрагчтай/ амьдралтай эмэгтэйн тухай нийтлэл Британыг төдийгүй дэлхийн цахимд шуугиан тарьжээ. Чарльтон хотын энэ эмэгтэй полигами харьцаатай болоод өдгөө 15 жил болж байна.  20 настайдаа гэрлэсэн тэрээр эр нөхрөө амьдралынхаа цорын ганц хань хэмээн итгэж байсан гэнэ.
-Би уламжлалт харилцааг эрхэмлэдэг гэр бүлд өссөн.  Насанд хүрсэн хойно уулздаг байсан залуус маань моногами/ганц бэлгийн харилцагчтай/ эрчүүд байсан. Тэр үед хэд хэдэн эрчүүдтэй зэрэг явалдах бодол миний толгойд орж ирж ч байгаагүй-
Удалгүй гэрлэлт нь бүтэлгүйдэж тэд салжээ. Мэри ч нэг дор олон эрчүүдэд татагдах болж эцсийн эцэст энэхүү аз жаргалгүй байдал нь буруу хүнээ сонгосоноос болсон гэж үзжээ. Шинэ эр хүнийг хайхдаа өөртөө жинхэнэ таарч тохирох талаас нь харж шилсэн байна.
-Тэр үед надад таарч тохирох ганцхан эр л хэрэгтэй гэж боддог байсан-
Хоёрдахь нөхөртөйгөө хэсэгтээ л аз жаргалтай байжээ. Гэтэл бааранд полигами харилцааг эрхэмлэдэг нэгэн эртэй танилцсанаар бүх зүйл өөрчлөгдсөн байна.
-Нэг дор хэд хэдэн бэлгийн хамтрагчтай байдаг хүнтэй танилцаад би эхэндээ цочирдсон. Гэсэн ч яаж болдог нь надад сонин санагдсан-
Гайхалтай нь нөхөр нь ч гэсэн полигами харилцааг сонирхож эхэлсэн байна.
-Хэсэг хугацааны дараа би нөхөртөө энэ харилцаагаа ил тод байлгахыг хүсэж байгаагаа хэлсэн. Би ч өөрийгөө нэгээс олон  эрд зэрэг дурлаж чадах эсэхээ мэдмээр санагдсан. Нөхөрт маань ч бас сонирхолтой  байсан-
Нөхрийнхөө зөвшөөрлийг авсан Мэри өөр эр хайж тэр дороо олоод авчээ. Ингэж тэр полигами харилцаа руу алхан орсон байна. Эцэст нь тэрээр хоёрдахь нөхрөөсөө салахад хүрчээ. Нэгэнт полигами харилцаанд татагдсан эмэгтэй гуравдахь нөхрөө жилийн дараа олж авчээ. Шинэ нөхөр Тим нь танилцсанаасаа хойш 10 жилийн дараа буюу эхнэрийнхээ полигами сонголтыг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр тэд гэрлэжээ.


-Миний нөхөр Тим 43 настай. Бид 2004 онд нэг гэрт орсон ч 2013 онд Манчестэрийн музейд Рекс үлэг гүрвэлийн араг ясны дор гэрлэсэн-
Энэ зуурт Мэри өдгөө 53 настай Жон гэдэг эртэй нь 2011 онд дотно харилцаанд орсон байжээ.

Тимтэй харилцаагаа хадгалахын хамтаар энэ онд багтаан Жонтойгоо гэрлэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ Английн хуулиар полигами гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй тул сүмд албан бус ёслол үйлдэхээр шийджээ. Өдгөө Мэри албан ёсны болон албан ёсны бус хоёр нөхөртэйгөө нэг гэрт хамт амьдарч байна. Тэд 2015 оноос нэг дор амьдрах болжээ. 

Мэри нь хоёр нөхрөөсөө гадна холгүйхэн амьдрах 63 настай Майкл гэдэг эртэй бас учирдаг.
-Майклын гэр хэдхэн гудамжны цаана байдаг. Би долоо хоногт 1-2 удаа гэрт нь очдог, заримдаа тэр манайд ирдэг. Өнгөрсөн Зул сарын баярыг тэр бид гуравтай хамт тэмдэглэсэн. Бүгдэд үнэхээр сайхан байсан-
Үүнээс гадна бас нэгэн бэлгийн хамтрагч бий нь Жэймс юм. Мэри түүнтэй 2015 онд спорт паабад танилцжээ. 75 настай түүнтэй хөлбөмбөгийн тухай ярилцах дуртай гэнэ.
-Тим Жон хоёр хөлбөмбөг сонирхдоггүй бол харин би дуртай. Жэймстэй хамт хөлбөмбөг үзэж дуртай спортынхоо тухай ярилцах нь надад таатай байдаг-
Полигами харилцаа нь олон талаар ашигтай болохыг Мэрии баталжээ. Олон харилцагчтай байхын хэрээр өөрийн талт хүсэл сонирхол, хэрэгцээгээ хангаж чаддаг гэнэ. Түүнээс гадна харилцагч бүрээс нь их хүч чармайлт шаардагддаггүй аж. Нэг харилцагч нь түүний нэг л хүсэл хэрэгцээг хангадаг.


-Тим бид хоёр цагаан хоолтон тул үүгээрээ хүсэл сонирхол нэгтэй. Жонтой хамт сүмд явж шинжлэх ухааны уран зөгнөлт кино үздэг. Майкл хамт караоке ордог бол Жэймстэй цуг хөлбөмбөг үздэг-
Нэг дор хоёр эртэй хамт амьдардагийн хувьд Мэри гэр орны ажилд зарцуулах цагаа багасгаж чаджээ. Түүнд амрах зугаалах, өөрийн хобби, дуртай зүйлээ хийх цаг хангалттай гардаг. Гэхдээ олон хамтрагчтай ч гэсэн өвөрмөц маягийн тодорхой хэмжээний хардалт бий гэжээ.


-Нэг хамтрагчаа өөр хүнтэй болохоос би айдаггүй, Учир нь надад ч түүнээс гадна өөр хүн бий. Гэхдээ шинэ хамтрагч нь надаас илүү сайн байх вий гэдгээс би айдаг-
Олон хүн Мэрийг гаж этгээд, ёсон бус явдалтай гэж буруушаадаг гэнэ. Гэхдээ түүний бодлоор полигами нь бэлгийн харилцаанд бус харин хайр дурлал, харилцан бие биенээ нөхөхөд суурилагдсан аж. Тэрээр эцэг эх нь бүх хүүхдүүддээ ижилхэн хайртай байдаг шиг бүх нөхөр, амрагууддаа хайртай гэнэ.
-Хүмүүс хоёрдахь, гуравдахь хүүхдээ гаргаад эхний хүүхэддээ хайргүй болдоггүй биз дээ. Миний хайр яг л ийм-
Тэрээр одоогоор хүүхэдгүй агаад энэ талаар төлөвлөөгүй гэсэн байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. B uzar udamtnuud! /174.204.6.230/ 2018-04-13 18:46:33

    Iim baij bas 2 urvagchiig Opoc ni uursduu horduulsaan geed siihgui yamar ch huuli duremgui delhiid tsatssan ulsiin shuuhed bid itgeed Oyu Tolgoigooroo muusain luivarchdiig bayajij huljuuluh uu bas! Gaigui bailgui ezen ni yumas medej ereg ni ycaa hashdag yum! Oyu Tolgoigoo butsaaj av!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших