“Сувдан сондор” хотхоны бохирын хоолойг ШОРООГООР бөглөснөөс болж захирлууд нь зодолджээ
Нийтэлсэн: 2018-04-10 04:02:16
.jpg)
Өмнө нь манай сайт цонх хааж барьсан барилгаас болж “Тэлмэн Импекс”, “Хөхийн дуулга” команийхан зодолдсон тухай өгүүлсэн. Энэ удаад “Сувдан сондор” хотхоны бохирын хоолойг шороогоор бөглөснөөс болж “Элсний хаяа” компани нарын захирлууд зодолдсон хэргийг хүргэе. Энэ зодоонд “Элсний хаяа” компаний захирал Г.Т болон “Сувдан сондор” хотхоныг төлөөлж захирал О.Х , түүний ажилтан Ш.Б нар зодолджээ. Зодоон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орших “ Эрчим Арт” компаний байранд болжээ. Захирал О.Х-д “манай барьсан барилгын бохирыг 2 -3 залуучууд бөглөөд байна” гэж “Их наран өргөө констракшин”-ны орчуулагч мэдээлжээ. Удалгүй ахин шороогоор бөглөснөөс “Сувдан сондор” хотхоны бохир хальж бөөн хэл ам дэгджээ. Ингээд захирал О.Х ажилтнаа дагуулан бөглөсөн газар луу очиход “Элсний хаяа” компаний захирал Г.Т нь ажилчдаараа бохирын хоолойг шороогоор бөглүүлсэн байсан гэнэ. О.Х нь өөрийн ажилчдаараа бохирын хоолойг тагласан шороог ухуулаад зогсож байтал Г.Т ирэн хүрзийг нь булаан авч буцааж булах гэжээ. Ингээд хоёр захирал шууд барилцан авч цохилцох боох зэргээр зодолджээ. “Элсний хаяа”-гийн захирал “...Эрчим артын манаач над руу залгаад Х-гийн барилгаас бохир халиад байна гэж дуудсан. Би хүмүүс рүү нь энэ бохирын асуудлаа шийдээрэй, одоо соруулахгүй бол манай барилга руу асгараад байна, санаатайгаар манай барилга руу хийсэн байна гэж хэлсэн. Орой 18 цаг хүртэл барилгын талбай дээр хүлээсэн боловч ирээгүй. Маргааш нь бохирыг шороогоор булуулсан. Нэг дугаараас над руу залгаад чамайг ална гээд дарамталсан. Маргааш нь ахиад утсаар залгаж дарамталсан. Х залгаад ална, хядна чи хэн бэ гэж дарамтлаад барилгын хашааны гадаа очиход сая утсаар ярьсан уу гэхээр нь тийм байна гэж хэлсэн чинь мэндийн зөрөөгүй миний шанаа руу цохисон. Би хойшоо нэг алхсан чинь араас нэг нь боосон. Боолгосон байхад Х миний нүүр рүү нэг удаа цохиход манай хоёр ажилтан ирж салгасан. Х-д та нар санаатайгаар манай барилгын граж руу бохироо хийсэн байна гэж хэлсэн чинь дахиад шанаа руу цохиод боосон. Бооход нь миний цагны оосоронд Х-гийн хацар нь урагдсан байх. Барилгын талбай дээр халзан толгойтой залуу бохирыг онгойлгочихсон байхаар нь би ажилчиддаа “наадхаа хаа” гээд траншейны хажууд зогсож байхад тэр залуу хүрч ирээд намайг цохиход хойшоо хана хавсарч мөргөсөн. Би тухайн үед гартаа хүрз барьсан байсан бөгөөд хүрзнийхээ ишийг дээш нь өргөсөн чинь тэр хүн ирээд хүрзний иш мөргөсөн юм шиг байна лээ...” гэжээ.
НУУЦ.мн
