З.Нарантуяа: Засгийн газар өр дарах нэрийдлээр ТЭРБУМ доллар үгүй хийсэн
.jpg)
Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь Засгийн газрын гадаад өрийн асуудал болоод байна гэдгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлж байгаа юм. Түүний хэлж байгаагаар, Монгол Улсын Засгийн газрын өр өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 74.4 хувьд хүрчихсэн. Эрх баригчид өр тавихдаа өмнөх өрийг хааж байгаа гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өмнөх өрийг дарах зорилгоор тэрбум гаруй ам.долларыг л зарцуулсан.Тэгвэл зөрүү тэрбум гаруй ам.доллар хаашаа орсон нь тодорхойгүй байна. Тиймээс Засгийн газрын гадаад өрийн бүх зарцуулалтыг эргэж харах шаардлагатай байна" гэв.
Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар дөрвөн тэрбум гаруй ам.доллар байсан бол өнөөдөр долоон тэрбум гарсан гэдгийг ч тэрбээр тодотгов. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд дахиад нэг тэрбум орчим ам.долларын зээлийг авахаар яригдаж байгаа аж. Энэ мэтээр өр нэмэгдэх хүлээлтүүд үүссэн байгаа учир УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс гадаад өр, зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ.
НУУЦ.мн

тэнэг юм уу хаашаа юм. тэр өрийг чинь хэн тавьсийн ианай АН тавиа биз дэ.зээл авсан юм чинь төлөхгүшй яадаг юм