Нууц мэдээллийн уурхай

Тосгоныхон атаач жөтөөч зангаасаа БОЛЖ тэрбумтны бэлэглэсэн хаусанд орж чадалгүй балгас болгожээ

Нийтэлсэн: 2018-04-09 05:38:09

Хятадын тэрбумтан Чень Шен төрсөн тосгоныхоо бүх айлд тансаг хаус барьж бэлэглэсэн тухай манай цахимд шуугисан. Тэгвэл өдгөө тэрхүү тансаг хауснуудад нь одоо болтол нэг ч айл ороогүй агаад балгас болж байгаа тухай ОдитиСентрал сайтад мэдээлжээ. “Tiandi No 1 Beverage Inc” корпорацийг үндэслэгч тэрбумтан нь Гуандун мужийн Гуаньху тосгонд төржээ.  Нэгэнт баяжсан тул төрсөн тосгоныхондоо буян хийхээр шийдэж айл бүрийг орчин үеийн хаусанд оруулах төсөл санаачилан 2014 оноос эхлүүлсэн.

Тэр үед тосгон нь албан ёсны бүртгэлээр 190 өрхтэй байсан тул 190 хаус барихаар болжээ.  Төсөл ёсоор хаус бүр нь 280м2 талбайтай, гурван давхар, таван унтлагын өрөөтэй, хоёр жорлонтой, хоёр гарааштай баригджээ. Хауснууд дундуур горхи урсаж хэд хэдэн байрны дунд спортын талбай барьж байжээ. Мөн хүүхдийн тоглоомын талбай цэцэрлэгийг ч мартсангүй.

Гэтэл хаус үнэгүй өгч байгаа мэдээллээр тосгоноо орхин явцгаасан гэр бүлүүд олноороо буцаж иржээ. Ингээд өрхийн тоо нэмэгдсэн тул тэрбумтан ахиж 69 хаус нэмж барихаар төлөвлөж төслийн нийт өртөг нь 200 сая юань буюу 31 сая долларт хүрчээ. Харин энэ үеэс эхлэн тосгоныхон дунд өдгөө хүртэл үргэлжилж байгаа хэрүүл маргаан дэгджээ.

Олон хүүхэдтай айлууд нь нэмж нэг хаус авна хэмээн шаарджээ. Тэд цөөн хүүхэдтэй өрхтэй адил хэмжээний м2-тай хаустай болохгүй гэж бухимдацгаасан байна. Түүнээс гадна насанд хүрсэн хүүхэлтэй айлууд удахгүй гэрлэх хүү/охиндоо бас байр нэхэж эхэлжээ. Мөн тосгондоо үлдсэн “уугуул” суугчид болон хаусны сургаар буцаж ирсэн нүүж явагчдын дунд сөргөлдөөн үүсжээ. Уугуул суугчид буцаж ирэгсэдэд хаус өгөхийг эсэргүүцэж тэдгээр байрнуудыг хүүхдүүдээ авна гэжээ.

Атаас жөтөөч зангаас үүдэлтэй хэрүүл тэмцэл бүр хурцдаж  тосгоны зөвлөл байдлыг зохицуулж чадахгүй болсон тул өглөгийн эзэн тэрбумтнаас шударгаар хувиарлалт хийхийг шаарджээ. Тэрбумтан асуудлыг шийдэхээр 2015 онд төрсөн тосгондоо очсон ч толгой сэгсрэн зугтах шахам буцаж иржээ.


-Тэд, нөхцөл байдлыг ойлгохыг хүсээгүй, бүгд л өөртөө 2-3 хаус авах гэж тал талаас над руу дайрсан. Тэрнээс хойш би ахиж тосгондоо очоогүй-
Тосгоныхны өөдгүй занд гомдсон тэрумтаны урам хугарч төсөл удааширчээ. Нутгийн залуусаа ажилтай болгохын тулд тосгоны хажууд орчин үеийн гахайны том ферм байгуулахаар төлөвлөж байснаа ч зогсоосон байна. Өдгөө барилгын ажил бараг зогсоод байгаа гэнэ.

Оршин суугчид нь нэгдсэн тохиролцоонд хүрч чадалгүй гуравдахь жилдээ маргалдаж байгаа тул нэг ч айл хаусандаа ороогүй, байр эзэмших гэрчилгээгээ ч аваагүй байна. Харин энэ зуур тансаг хаусны хороолол балгас болж эхэлжээ. Эзэнгүй хауснууд түрүүчээсээ тоногдож шил, шал дээвэр зэрэг нь хулгайд алдагджээ. Урам зориг нь мохсон тэрбумтан төрсөн тосгоны иргэдээ орон сууцжуулах төслөө урагшлуулах сэтгэлгүй болсон гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших