Америкт гурван монгол иргэн ЗЭВСЭГТ дээрэм хийжээ
Нийтэлсэн: 2018-04-09 03:24:21
.jpg)
Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Калифорни мужид гурван Монгол иргэн зэвсэг хэрэглэн дээрэм хийсэн хэрэг гарчээ. Тодруулбал, орон нутгийн цагаар мягмар гарагийн үдээс хойш 12:00 цагийн үед эрэгтэй эмэгтэй оюутнууд зэвсэг барьсан хоёр эрэгтэйд дээрэмдүүллээ гэсэн дуудлага ирсэн байна.Цагдаа нар шуурхай ажиллаж, хохирогчдын хэлсэн аман зургаар хэргийн газраас холгүйхэн гурван этгээдийг баривчилсан аж. Сэжигтнүүдийн нэгээс хохирогчдын эд зүйлс болон сэтгүүлээр ороосон хагас автомат гар буу олджээ. Тэднийг 20 настай Э.Тингис, 21 настай П.Нармандах, 21 настай П.Мөнхтөр нар байсан хэмээн цагдаагийнхан мэдээлсэн байна. Одоогийн байдлаар дээрх этгээдүүдэд эд зүйлсээ дээрэмдүүлсэн иргэд байгаа эсэхийг нарийвчлан шалгаж байгаа аж.
НУУЦ.мн

ene tend gadaad ornuudad dandaa gulug shig bool zarts shig tegj zovj bna ingej deerelhuulj bna gej yvj bhaar haaya neg ingeed er hun shiger zorigtoi omog bardam yvj baildaa.daanch barigdsan n harams***tai..