Нууц мэдээллийн уурхай

Эрдэнэт”-ын 1-р орлогч захирал асан А.П.Фоменко : Энэ өрийг луйвар хийсэн этгээдүүд төлөх ёстой

Нийтэлсэн: 2018-04-09 00:34:41


Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирлаар 2009-2014 онд ажиллаж байсан А.П.Фоменко “Эрдэнэт”-ийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр уг үйлдвэрт олон жил ажилласны хувьд сүүлийн үед шуугиан тариад буй “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж “Жаст” группэд баталгаа гаргаж өгсөн эсэх, “Стандарт” банкинд 109 сая ам.долларын өр төлөх үү гэдэг асуудалд няцаалт өгсөн байна. Монголчуудад хандан ирүүлсэн түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.
________________________________________
“Эрхэм хүндэт Монгол нөхөд өө!
Эрхэм хүндэт хамтран ажиллагсад аа!
Миний амьдралын нэг чухал үе бол 2009-2014 онд ОХУ-ын талыг төлөөлөн Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт' үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж байсан явдал юм. Намайг ажиллаж байх үед үйлдвэр нь салбартаа тэргүүлэгч байсан бөгөөд үйлдвэрлэл болон борлуулалтын хэмжээгээрээ 2011 онд дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрч байлаа. Миний санаж байгаагаар тухайн үед үйлдвэрийн жилийн цэвэр ашиг 220 сая ам.долларт хүрч байсан. Зөвхөн эдгээр үзүүлэлтээр үйлдвэрийн хамт олон, удирдлага хэрхэн ажиллаж байсныг төсөөлж болох биз ээ. Миний бие өнөөг хүртэл “Эрдэнэт үйлдвэр”, түүний үйл ажиллагаа, хувь заяанд байнга анхаарал хандуулж явдаг хүний нэг. Тийм ч учраас “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банкны хооронд үүссэн санхүүгийн маргааны асуудлыг удирдлагад байсан хүний хувьд үнэндээ ойлгохгүй байна. 51 хувийг барьцаалж баталгаа гаргаж өгсөн гэх энэ асуудал нь ямар ч логикгүй зүйл бөгөөд ийм ойлгомжгүй өрийг төлөх нь компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. “Эрдэнэт' үйлдвэр нь гэрээгээр хүлээсэн ямар ч үүрэг хариуцлага байхгүй атал “Стандарт” банкинд төлбөр төлүүлэхээр гарсан Лондонгийн арбитрын шийдвэрийг үндэслэлгүй гэж би үзэж байна. Үүнээс гадна зээл авахаар санхүүгийн баталгаа гаргахыг зөвшөөрсөн үйлдвэрийн ТУЗ-ийн албан ёсны шийдвэр ч байхгүй. Ийм шийдвэр гэрээ хийхэд хамгийн чухал байдаг юм.
 

Миний бие үйлдвэрт ажиллах хугацаандаа “Стандарт” банкны төлөөлөлтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, албан бичгээр ч харилцаж байсан зүйлийг хараагүй бөгөөд тэр тусмаа санхүүгийн баталгаа гаргаагүй билээ. Гэтэл “Стандарт” банк хуурамч гарын үсэгтэй, хуурамч гэрээн дээр үндэслэн үйлдвэрээс мөнгө нэхэмжилж байгаа нь хамгийн үл ойлгогдох хачирхалтай явдал болоод байна. Хуурамч баримт бичгүүд үйлдсэн хүмүүсийн үйлдэл нь хууль бус болохыг Монголын хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоосон байдаг. Энэ өрийг хуурамч бичиг баримт үйлдэх замаар луйвар хийсэн этгээдүүд төлөх ёстой. Тиймээс “Эрдэнэт' үйлдвэрийн зүгээс санхүүгийн баталгаа гаргасан ямар ч баримт байхгүйг баттай нотолж байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших