Нууц мэдээллийн уурхай

Дээд тушаалын ажилтнаасаа түрүүлж ЖИРЭМСЭЛСЭН цэцэрлэгийг багшийг хүчээр уучлалт гуйлгажээ

Нийтэлсэн: 2018-04-04 14:01:04


The TImes –д мэдээлснээр  Японы нэгэн хувийн цэцэрлэгийн удирдлага дээд тушаалын ажилтнаасаа түрүүлж жирэмсэлсэн багш  эмэгтэйг албан хүчээр уучлалт гуйлгасан байна. Нэрийг нь нууцалж байгаа энэхүү цэцэрлэг нь хувийн өмчийх агаад удирдлагаас гаргасан хатуу заавар журмыг чанд мөрдөж ажилладаг аж. Заавар журам нь цэцэрлэгийн үйл ажиллагааны бүхий  л хүрээг төдийгүй ажилтнуудых нь хувийн амьдрлыг ч хүртэл журамласан байдаг гэнэ. Энэхүү журам ёсоор цэцэрлэгийн багш эмэгтэйчүүд албан тушаалын зэрэг дэвийн дагуу жирэмсэлэх учиртай байжээ.  Доод тушаалын ажилтнууд нь дээд тушаалын ажилтан бие давхар болж хүүхэд төрүүлсэний дараа л хувийн амьдралаа зохицуулахаар уг журамд заасан байжээ.

Гэтэл жирийн багшаар ажилладаг эмэгтэй энэ журмыг зөрчин “дарааллын” урдуур дайрч ахлах ажилтнуудаасаа түрүүлж бие давхар болжээ   Үүнийх нь төлөө удирдлага нь хурлаар оруулж цэцэрлэгийн эзэд болон хамт олноос нь хүчээр уучлалт гуйлгасан тухай нөхөр нь Mainichi Shimbun сонинд ярицлага өгсөн нь шуугиан тариад байгаа аж. Мөн уг хурлын үеэр эхнэрийг нь байгууллагийн эрх ашгийг хойш тавьж амин хувиа хичээсэн зан гаргасан хэмээн зэмлэн буруутгасан гэнэ. Японд эмэгтэйчүүд жирэмсэлсэний дараа ажлын байраа алдах, ажил дээрээ гадуурхагдах зэрэг олон дарамтанд ордогийг сонин асуудал болгон хөнджээ. Хөдөлмөрийн яамны судалгаагаар бие давхар болсон эмэгтэйчүүдийн 47 хувь нь захиргааны санаачилгаар ажлаасаа халагддаг аж. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн 21 хувь нь хуучин ажилдаа буцаж орж чаддаггүй байна.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. TB /183.177.100.234/ 2018-04-05 20:39:15

    Манай улс чинь самуурай нараас хүнлэг юм байна.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших