Америкийн №1 биеэ үнэлэгч : Би жилд 1 сая долларын ОРЛОГО олж, бэлгэвчинд 2,5 мянган доллар зарцуулдаг /16+/
20 настай Алиса Литтл нь Америкийн хамгийн алдартай янхны газрын нэг болох Невада мужийн “Moonlite Bunny Ranch” –ын шилдэг бие үнэлэгчийн нэг агаад өдгөө хамгийн их орлоготой шөнийн эрвээхэйд тооцогддог тухай Stylecaster.com –д мэдээлжээ. 1м 40см өндөртэй, гаднаас харахад тийм ч царайлаг биш ч ур чадвар, хүмүүсийг татах авьяас зэргээрээ үйлчлүүлэгчдийн хамгийн хүсэмжит "твин-гёрл" болж чадсан байна. Тэрээр ажлын гараагаа эхэлснээс хойш ердөө хоёрхон жилийн дотор ийм амжилтанд хүрч өдгөө “Moonlite Bunny Ranch”-н хамгийн үнэ цэнэтэй ажилтны нэг болжээ. Үйлчлүүлэгчидийн дунд “AliceLittle” хэмээн алдаршсан байна.
-Яг үнэндээ би сэтгэлзүйч, харилцааны мэргэжилтэн бас секс судлаач-зааварлагч гэсэн олон давхар ажлыг зэрэг хийдэг-
Ажлын өдөр нь 12 цагаас шөнө дөл хүртэл үргэлжилдэг. Долоо хоногийн таван өдөрт нь ажилладаг. Ажил эхлэхэд мэргэжил нэгт 20 бүсгүйтэй зэрэгцэн зогсоход үйлчлүүлэгчид сонголтоо хийдэг. Хамт олных нь дунд цэргээс халагдсан хүүхнүүд, оюутан, ганц бие ээж бүр шинжлэх ухааны докторын зэрэгтэй эмэгтэй ч байдаг гэнэ.
-Би бүх төрлийн хүмүүст үйлчилдэг. Эр хүнд, гэр бүлийн хосд, зандан залууд, ижил хүйстэн эмэгтэйчүүд, тэтгэвэрийн хөгшчүүдэд гээд -
Алиса ирланд гаралтай агаад таван настайдаа Америкд иржээ. Багаасаа л бие үнэлэгч болохыг мөрөөддөг байжээ. Өдгөө мөрөөдөлдөө ирсэн агаад секс нь түүний хувьд ердөө ажил нь болжээ.
-Гэхдээ миний ажил бол ердөө секс биш. Би тэрнээс хамаагүй их зүйлийг үйлчлүүлэгчдээ өгдөг. Энэ бол өөрийг нь бүх талаар ойлгож дэмжсэн ойр дотно харилцаа юм-
-Бэлгийн ажил нь биеийн эрүүл мэндэд тун чухал зүйл. Хэрвээ бэлгийн амьдрал чинь сайн бол та сэтгэл санаа, биемахбодь сэтгэн бодох чадварын хувьд ч сайн байна-
Гэрээ ёсоор Алиса нь дуртай үедээ ажлаасаа гарах эрхтэй гэнэ. Гэхдээ энд л гэртээ байгаа юм шиг байдаг. Заримдаа тусгай нөхцлөөр үйлчлүүлэгчийн гэрт нь очиж үйлчилдэг.
Ажил нь үд дунд эхэлдэг ч тэрээр өглөө бүр 07 цагт босож спортоор хичээллэж дасгал хийдэг. Гоо сайхан, дасгал сургуулилалт болон бэлгэвч зэрэг зардалд сардаа 2,5-3 мянган доллар зарцуулдаг. Чөлөөт цагаараа ном унших дуртай.
Алиса ажилд орсон өдрөөсөө л эхлэн мөнгөнд дарагдах шиг болсон гэнэ. Үйлчлүүлэгчид нь түүнийг байнга сонгож, авсан хүн нь ахиж үйлчлүүлэх гэж ирдэг болжээ.
-Энэ ажлыг сонгох үед гэр бүл эцэг эх маань азаар намайг дэмжсэн. Би үүнд нь маш талархалтай явдаг. Ажилд орж мөнгөөр тасрахгүй болмогцоо эргээд гэр бүлдээ санхүүгээр тусалж ачийг нь хариулсан. Одоо ч бид бие биенээ дэмжиж тусалж явдаг-
Алиса жилд 800 мянгаас нэг сая долларын орлоготой ажилладаг байна.
NUUTS.mn