АТГ-ын шалгалт ирж Б.Асралт дарга АЙДАСТАЙ байна
Нийтэлсэн: 2018-04-04 06:30:54
.jpg)
Манай АТГ гэнэтхэн хайр хүрмээр сайн ажиллав. Прокурорын үйл ажиллагаа ч сэргээд иржээ. Энэ сарын эхнээс өдөр өнжихгүй шахам баривчлагаа явагдаж Швед нисэх гэсэн М. Энхсайхан саатаж Лондонгоос Ч.Сайханбилэг нисэж ирнэ. Өнгөн дээрээ авлигал аваагүй, айх зүйл байхгүй хэмээн сүртэй мэдэгдэж байгаа ч ачир дээрээ бэмбэгнэж л байгаа. Өнөөдөр л гэхэд АТг-ын десант ГЕГ дээр гэнэт буулаа. Б.Асралт дарга нь айдастай явна. Тэрээр офшортонгоор зарлагдсан Сү.Батболдын хүн агаад залуугаараа цойлж өндөр албан тушаалд хүрсэн. Залуу хүн гэнэт тодрох ямар аюултай байдгийг хүргэн Дэнзэн харуулсан. Ах нь ард нь хоцроод үлддэг харин дүү нар нь дээлээ нөмөрдөг гэдгийг сүүлийн жилүүдийн үйл явц тодоос тод харуулсаар байна.
НУУЦ.мн
