Төмөр зам : "Дархан-2" өртөөн дээр НОЦТОЙ осол гарах дөхжээ
Нийтэлсэн: 2018-04-04 06:17:23
.jpg)
Өнөөдөр үүрээр буюу 5 цаг 40 цагийн орчим Дархан 2 өртөөний 1-р замаас будаа ачсан хоёр битүү вагонд ивүүр тавиагүйн улмаас суман шилжүүлэг өнгөрөн гол зам дээр гарч 1,7 км зам явж зогссон байна. Үүнийг төмөр замд “онцгой тооцот гологдол” гэж нэрлэдэг бөгөөд азаар осол гараагүй, хүн бэртээгүй гэнэ. Болсон явдал төмөр замд сахилга хариуцлага хааяагүй суларсаныг харуулж байна. Олон арван мэргэжлийн ажилтан ажилчид халагдаж тэдний оронд мэргэжлийн бус шахааны нөхөд орж ирсэнийг удирдах газраас нь эхлээд харж болно.
НУУЦ.мн
