Ерөөгийн Ялбагт хятадуудаар төхөөрөмж угсруулан АЛТ ухах гэсэн дураараа бизнесмэн хэн бэ ...
Нийтэлсэн: 2018-04-04 02:54:24
.jpg)
Монгол орон даяар алтны хийрхэлд автсан. Алттай газрын сураг сонсогдох төдийд л бөөнөөрөө очиж техник хэрэгсэлтэйгээ дайран орж байна. Эдгээр хүмүүс ямар ч хууль дүрэм журмыг тоохгүй байгаа нь төр хүчгүйдсэнийх юм. Сэлэнгийн Б.Эрдэнэбаатар гэдэг бизнесмэн Ерөө сумын Ялбаг гэх газар урьд оросууд алт ухаж байгаад зарим алттай газраа үлдээсэн гэх дам яриаг сонсоод л шууд очиж алт ухахаар шийджээ. Ямар нэгэн зөвшөөрөл авах тухай огтхон ч бодсонгүй нь гайхалтай. Ингээд ажилчид хөлсөлж эксковатор түрээсэлж авчээ. Мөн зарын дагуу гурван хятад иргэнийг олж аваачин алт угаах төхөөрөмжөө угсруулсан байна. Шалгалтынхан очиход таван гэртэй 10 гаруй ажилчид, ЦэнЖангуо, Цэн-хөпин, Ван Сүлан нарын гурван хятад иргэн ажиллаж байжээ. Хятад иргэд алт угаах төхөөрөмжийг нь угсарсан байна. Мөн эксковатороор газар ухан сэндийлж газрын хэвлийг сүйтгэсэн байсан гэнэ. Ялбаг нь Ерөө сумын төвөөс урд зүгт 140 гаруй километр зайд орших ойн сан голын урсацтай, үзэсгэлэнт газар байжээ. Энэ сайхан газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ухаж сэндийчин байгаль орчинд хохирол учруулсан байна.
НУУЦ.мн
