Нууц мэдээллийн уурхай

Өмгөөлөгч Г.Орхон : С.Баярцогт ямар ч гэм буруугүй гэдэгтээ хатуу зогсож байгаа

Нийтэлсэн: 2018-04-03 05:56:54

Сангийн сайд асан С.Баярцогтыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тэрбээр тус шүүх хуралд онлайнаар оролцсон юм. Шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм.

Шүүхийн шийдвэрийн талаар түүний өмгөөлөгч Г.Орхон “Манай үйлчлүүлэгч С.Баярцогтыг 2018 оны 4р сарын 1-нд АТГ-аас гэрчээр байцаалтад дуудсан. Мэдүүлэг авсны дараа шууд баривчилсан. Өчигдөр яллагдагчаар татсан тогтоолоо танилцууллаа.С.Баярцогт эхнээсээ энэ асуудалд АНУ-д сурч байхдаа хууль хяналтын байгууллагаас зугтаалгүй, албан тушаалгүй байхдаа бүх юмаа шалгуулъя гэсэн. Одоогоор Эрүүгийн хуулийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцсон, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргүүдэд холбогдуулж шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Прокурорын зүгээс С.Баярцогтыг нэмж цагдан хорих нь зүйтэй гэсэн саналыг өгсөн. Үүнийг бид зөвшөөрөөгүй. Харамсалтай нь шүүх цагдан хорих нь зүйтэй гэсэн шийд гаргалаа.

Уг нь хүний халдашгүй чөлөөтэй байх Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн заасан тодорхой үндэслэлүүдээр хязгаарладаг байх ёстой. С.Баярцогт эхнээсээ энэ асуудалд АНУ-д сурч байхдаа хууль хяналтын байгууллагаас зугтаалгүй, албан тушаалгүй байхдаа бүх юмаа шалгуулъя  гээд амралтын өдөр бүтэн сайнд дуудаж байхад нь би өмгөөлөгч авъя, хойшлуулъя гэхгүйгээр яваад очиж байхад нь, өөрөөр хэлбэл ямар ч оргон зугтах юм уу хамтарч ажиллахгүй гэх үндэслэл байхгүй байхад хорьж байгаатай санал нийлэхгүй. С.Баярцогт өөрөө ямар ч гэм буруугүй гэдэгтээ хатуу итгэл үнэмшилтэй байгаа” гэв.

-Танай талаас гүйлгээтэй холбоотой баримтаа сөргүүлж тавих уу?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа болохоор энэ ингэсэн, тэр тэгсэн гэж нарийн ярих боломжгүй.

-Та зохион байгуулалттай гэдэг асуудал хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Прокуророос зохион байгуулалттай гэмт бүлэг зохион байгуулсан, оролцсон гэдэг үндэслэл давхар яллах тогтоолдоо оруулсан байсан. Прокуророос тодруулах нь зүйтэй байх.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших