С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног хорино
Нийтэлсэн: 2018-04-03 05:37:49
.jpg)
С.Баярцогтыг цагдан хорих шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд 09 цагаас хаалттай хуралдаж түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэлээ. Шүүх хуралд С.Баярцогт нь онлайнаар оролцсон юм .Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг энэ сарын 01-ний өдөр сэжигтнээр баривчилсан. Тэднийг Оюутолгойн гэрээтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдалд олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй юм. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Баярцогт нарыг яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа Нийслэлийн Прокурорын газарт тавьсан бөгөөд прокуророос цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлснээр өнөөдөр ийнхүү хэлэлцлээ.
НУУЦ.мн
