Нууц мэдээллийн уурхай

Цагдаа 36 долларын хүнс хулгайлсан 3 хүүхдийн ЭХИЙГ торгоод 160 долларын хүнсний бараагаар тусалжээ

Нийтэлсэн: 2018-04-03 01:11:17

Америкийн Хиллсборо хотын иргэн, гурван хүүхдийн эх Тереза Уэстийн гэрт гурван өдрийн турш идэх юм байсангүй. Хүүхдүүд нь өлсөж хоол нэхжээ.

-Би нийгмийн халамжийнхан, найз нөхөд гээд хандаж болох бүх газар хүмүүсээс тусламж гуйсан. Гэсэн ч нэг ч надад туслаагүй-
Ингээд арга барахдаа шийдсэн үйлдэл хийж хотынхоо Food Lion гэдэг дэлгүүрээс хүнсний бараа хулгайлахаар шийджээ.
 
 
Худалдан авагч хулгай хийж байгааг анзаарсан дэлгүүрийнхэн шууд цагдаа дууджээ. Хэргийн газар яаралтай ирсэн цагдаа Кит Брэдшоу, Кэндис Спрагинс нар гэмт хэрэгтнийг барилгүйгээр араас нь дагахаар шийджээ. Дагасаар гэрт нь ирэхэд үнэхээр өрөвдөлтэй байдал угтсан байна. 36 долларын идэх юм хулгайлсан эмэгтэйн гэрт давс, кепчуп зэргийг эс тооцвол хоол хүнсний зүйл бараг байсангүй гэнэ.
 
Цагдаа нар хулгайлсан барааг хурааж хуулийн дагуу эмэгтэйг торгосон байна.  Болсон явдлын тухай хотын цагдаагийн газрын цахим хуудсанд ийн бичжээ.
-Үүнийг гэмт хэрэг гэхээсээ илүүтэйгээр аргаггүй байдалд орсон эмэгтэйн аргагүйн эрхэнд хийсэн үйлдэл гэмээр байсан-
Харин орой нь хоёр цагдаа ажлаасаа тарахдаа дундаасаа мөнгө нийлүүлэн 160 долларын хүнсний бүтээгдэхүүнийг хулгай хийсэн эмэгтэйн гэрт аваачиж өгчээ.
 
-Бид хамгийн эхлээд хүн гэдгээ ухаардаг. Дараа нь цагдаагийн үүргээ биелүүлдэг-
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших