Гаалийн байцаагчийг гурав хоног АРХИДУУЛААД хураалгасан чулуугаа сольж авчээ
Нийтэлсэн: 2018-04-02 23:15:07
.jpg)
Хятадад үнэ хүрдэг эдийн тоонд байгалийн чулуу ордог. Тана, мана, хас зэрэг байгальд өөрөө үүсэж бий чулуунууд нь гоёл чимэглэлийн гол түүхий эдийн нэг тул ийнхүү монголчууд их хэмжээгээр түүж нууцаар хил гаргасаар байна. Энэхүү ихээхэн ашигтай наймааны хоморгонд гаальчид ч өртөгдөж ажил амьдралаараа хохирох болжээ. Сайншанд дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагч ажилтай Ц. А нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр, Ханги хилийн боомтод гаалийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил гаргагч Т.О-гийн хураагдсан 76,8 кг хас чулууг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан сольж өгчээ. Тухайн өдөр “96-94 ДГА” улсын дугаартай фургоны шалны доор нуувч хийж түүндээ оймсонд хийсэн болон ялгар ууттай чулуунууд нуусныг гаалийн байцаагч нь хилийн тагнуулын ажилтны хамт илрүүлж хураан авчээ. Тагнуулын ажилтан бичлэг хийж мөн зургийг нь авсан байна. Хураагдсан чулууг гаалийн байцааг нь агуулахын түхүүр байхгүй нэрийдлээр ажлынхаа өрөөнд оруулсанаар солигдох зам руугаа оржээ. Гарсан зөрчлийн талаар Сайншанд дахь гаалийн газарт мэдэгдэлгүй нам дарсан аж. Хураагдсан чулуу нь дахин давтагдашгүй, өвөрмөц өнгө хэлбэртэй, хэрвээ урагшаа гаргаж чадвал үнэхээр үнэ хүрэхээд эд байжээ. Гаалийн байцаагч болон чулууны эзэн хоёр нь 2008 оноос найзалж байгаа, бие биенийхээ гэр орноор ордог сайн найз нар гэнэ. Чулууны эзэн нь өдөр бүр ирж уулзан ар гэрийн гачигдалтай, өр ширтэй хэмээн зовлон тоочоод байхаар нь гаалийн байцаагчийн сэтгэл “уяарчээ”. Гаалийн байцаагчдийг төмөр шиг хатуу гэдэг нь худлаа аж. Чулууны эзэн нь ч “... би А ахтай 2-3 хоног хамт архи ууж гуйж байгаад хураалгасан чулуугаа буцааж авсан...” гэж мэдүүлжээ. Ажил тарах үед чулуугаа аваад гэртээ авчирч задлаад оронд нь жирийн чулуу хийж хуучин байгаа байдлаар нь савлаж жингийг нь яг тааруулж бэлджээ. Энэ үед хураагдсан барааг байцаагч А гэртээ хадгалж байна гэсэн мэдээлэл Сайншанд дахь гаалийн газарт ирсэн тул утасдаж авчирахыг сануулжээ. Ингээд байцаагч болон чулууны эзэн хоёр аймгийн төв рүү хамт явж сольсон чулуугаа гаалийн манаачид хүлээлгэн өгчээ. Тэр чулуунаас авсан дээжийг нь Улаанбаатард авчиран шинжилгээнд оруулах үед солигдсон болох нь мэдэгдэж хэрэг дэгдсэн байна. Мөрдбөн байцаалтаар гаалийн байцаагч “зөөлөн” сэтгэл гаргаж ар гэрийн гачигдалтай танилынхаа чулууг сольж өгсөнөө хүлээжээ. Энэ хэрэгтээ ял авсан агаад олон жил найзалсан найз нь ашгийн төлөө ийнхүү хэрэг рүү түлхжээ.
НУУЦ.мн

Жагай юу гэж дуулдаг билээ Нөхөд заримдаа ноход болдог юм байна аа аа аа аа
ga***id teneg humuus ajildgiin bna hura***gasan chuluu ni ene bna l gene biz dee solison molison gej dibiltej uuriiguu barij uguud