Таван ихэртэй айлын ӨДӨР тутмын амьдрлаас ... /гайхалтай/
Нийтэлсэн: 2018-03-31 00:34:56
Манай цахимд ертөнцөд 1-2 хүүхэд төрүүлээд тэднийгээ өсгөж “амьдрлын хүндийг” үүрч яваа аугаа эцэг эхчүүдийн пост дүүрэн байдаг. Тэгвэл Америкийн Кентукки мужийн Бриана болон Жордан Дрискеллийн гэр бүл тавын таван ихрийг өсгөж байгаа ч үүгээрээ бусдад ялархдаггүй гэнэ. Daily Mail -д тэдний өдөр тутмын амьдрлын тухай нийтлэгджээ. Одоогоос гурван жилийн өмнө энэ хос хүүхэдтэй болохын мөрөөдөл дүүрэн байжээ. Гэрлэснийх нь дараа эхнэр Бриана нь жирэмслэх чадваргүй гэсэн онош тогтоогдож бүр ч их айлгасан байна. Гэсэн ч тэд шантралгүйгээр хэд хэдэн курс эмчилгээ хийлгэсэний дараа эцсийн эцэст эхнэр нь хүүхэд олжээ. Гэхдээ нэг дор тавын таван ихэр тээж хүссэн юм хүзүүгээр татна гэгч болсон байна.
-2 жил 730 хоног. Жордан бид хоёр хүүхэдтэй болохыг ийм удаан хугацаагаар хүлээжээ. Ингээд бидний хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Шинжилгээнд ороход эмч нар цочирдон гайхсанаа тоолж гарлаа .. нэг, хоёр, гурав дөрөв тэгээд тав ... Энэ өдөр бид таван хүүхэдтэй болох нь гэдгээ мэдсэн-
Нярайн хувцас дээрхи бичиг : 1. Би төлөвлөсөн хүүхэд, 2, Би төлөвлөгдөөгүй хүүхэд, 3. Би ч бас, 4,Би бүр ч тодорхой, 5, Чөтгөр алгад гэж ...
Таван ихэр тэднийг цочролд оруулжээ.
-Бид мэл гайхаж цэл хөхөрсөн. Хүүхэд олохгүй байна гэж ямар их уйлж, хэдэн шөнө нойргүй хонож бурханд залбирч мөргөсөн билээ ... гэтэл эцэст нь ... –
Таван ихэр 2017 оны 5-р сард төржээ.
Гурван охин Зоуи, Дакота, Холлин, хоёр хүү Ашер Гевин. Бүгд эрүүл саруул төржээ.
Тавын таван хүүхэдтэй болсоноор залуу эцэг эхийн амьдрлын шинэ үе эхэлжээ. Ихрүүдийг өсгөх асрахад ямар их цаг халамж хэрэгтэйг захаас нь дурдахад зөвхөн нэг өдөрт 40 шил сүү бэлтгэж 60 ширхэг живх хэрэглэдэг.
-Бид ихрүүдээ 30 минут тутамд хооллодог. Энэ нь сүүлийн хүүхдийг хооллоод дуусахад эхний хүүхдийг дахин хооллох цаг болчихсон байдаг гэсэн үг. Яг л тасралтгүй эргэх дамжлага шиг-
Сүүлийн нэг жилийн турш тэдний гал тогоо нь нярайн хоол тэжээл бэлтгэдэг цех шиг ажиллаж байна. Хэрвээ ихрүүдийн аяга тавгийг урьдчилан бэлтгэхгүй бол хооллох үед нэг нь хоосон хоцрохоос гадна нарийн хувиарлахгүй бол хэнийг нь хооллоогүй нь мэдэгдэдгүй бөөн хэрэг манддаг.
Түүнээс таван ихрийн хоол тэжээл живх бусад хэрэглээг дэлгүүрээс авах гэдэг том ажил бий.
Заримдаа нэг өдөр 12 удаа дэлгүүр явж 60 хүртэл тор дүүрэн зүйл авчирдаг гэнэ.
-Ухаан алдмаар байгаа биз. Гэхдээ ямар сонирхолтой гэж санана-
Ихрүүдийг гарсаны дараа машинаа томруулахаас өөр аргагүй болжээ.
-Том фургон худалдаж авсан. Гэсэн ч одоо бас л багадаад эхэллээ-
Мөн салхинд гарах том ажил байдаг. Таван тэргэнд хүүхдүүдээ суулгах, түрэх анхаарал тавих нь хүнд ажил гэнэ. Бас хоёр нохойгоо дагуулж явах хэрэгтэй болдог.
-Хүүхдүүдээ тэргэнд нь хэвтүүлэх суулгах, тэрэгнүүдээ гэртээ оруулах гэрээс гаргах ч бэрх дээ. Гэхдээ бид сурчихсан юм-
Залуу хосын ажилд туслах гэж гэрийн үйлчлэгч нь өглөө 06 цагт ирдэг. Мөн эхнэрийх нь ээж ирж тусалдаг гэнэ.
Таван ихрийн эхний нэг жилийн асаргаанд нэлээд хэдэн мянган доллар зарцуулагджээ.
Мөн хүүхдүүдээ том болохоор том хот руу нүүхээр төлөвлөж байгаа гэнэ.
НУУЦ.мн